Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

И.Балжинням: Эмийн салбарт төрөөс урт хугацаатай зээл тусламж олгож, санхүүгээр дэмжсэн тохиолдол байхгүй

trend

Админ

img

2025 оны 6 сарын 22

img

43

news-img

“Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ”холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.


Манай улсад хэдэн эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд эмийн сангуудын тоо өсөх хандлагатай байна уу, буурах хандлагатай байна уу?

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар орон нутагт 1000 гаруй, нийслэлд 1800-1900, нийт 2900 орчим эмийн сан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэсэн статистик мэдээ бий. Эмийн сангуудын тоо сүүлийн жилүүдэд өсч байсан боловч энэ он гарсаар эхнээсээ үүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоох байдал ажиглагдах боллоо.

Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Эмийн санд ажиллаж буй мэргэжлийн эм зүйч, жор баригчид эм барих эрхтэй ба тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг маш онцлог үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн салбар юм. Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажиллагаа эмийн сангаас л эхэлдэг. Эмийн сангууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүний нөөцийн хангалтгүй байдал, эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл зэрэг асуудал чөдөр тушаа болж байна. Манай холбоонд эмийн сангууд “Нөхцөл байдал хүндэрч, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байна. Төрөөс авах авлага нь нийт эргэлтийн хөрөнгийн 50-60 хувьд хүрч, цаашдаа ажиллаж чадахааргүй болж байна” гэдэг мэдээлэл, санал, хүсэлтүүдийг байнга ирүүлж байна. Үүний дагуу бид холбогдох төрийн болон эмнэлгийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлж байгаа боловч одоо хэрнээ дорвитой үр дүнд хүрч чадахгүй байна.

Хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна гэсэн үг үү?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагууд 80 гаруй хууль, журам, стандарт мөрдөж ажилладаг. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг манай салбарын гол хуулиуд байна. Үүнээс гадна Татварын тухай, Зөрчлийн тухай, Компанийн тухай гэх мэт холбогдох олон хууль бий. Мөн эм хангамжийн байгууллагуудын мөрдөх шаардлагатай “GMP”, “GPP”, “GLP” зэрэг олон улсын бүлэг стандарт бий. “GP” гэдгийг зохистой дадал гэж ойлгож болно. Үүнийг л хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байдаг. Манай улсад эмийн зүйн салбарын стандартуудыг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Үүнд, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандарт, ханган нийлүүлэх байгууллагын GDP, GSP, эмийн сангийн GPP гэх мэт стандартуудыг шинэчлэн найруулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ба олон улс, ДЭМБ-ын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлуулах шатандаа явж байна.

-Эмийн сангуудыг хувь хүмүүс ажиллуулах нь хэр байна вэ. Зах зээлд хэдэн сүлжээ эмийн сан байгаа вэ. Сүлжээ эмийн сангууд нэмэгдэх хандлагатай байна уу?

-Нийт эмийн сангийн 20 орчим хувь нь сүлжээ эмийн сан, үлдсэн нь соло эмийн сан байна. Сүлжээ эмийн сангууд үйл ажиллагаагаа нэлээн өргөжүүлж байна. Зарим эмийн сангууд сүлжээ эмийн сангийн эрхийг франчайз хэлбэрээр аваад ажиллуулж буй тохиолдлууд ихэсч байгаа. Ер нь эмийн санг тусгай шаардлага хангасан эм зүйч мэргэжилтэй хүн ажиллуулах эрхтэй байдаг.

Ингэхэд эм үйлдвэрлэлийн эм хангамжийн салбарт хүний нөөцийн хомсдол хэр мэдрэгдэж байна. Эмийн салбарт нийт хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Эмийн салбарт 17-18 мянга орчим хүн ажиллаж байна. Дан ганц манай салбар гэлтгүй бүх салбар хүний нөөцийн хомсдолтой байгаа.

Эм зүйч бэлтгэдэг хэдэн Их, дээд сургууль Монголд байгаа вэ. Тэдгээрийг жилд хэд орчим оюутан төгсөж байгаа бол. Оюутнууд төгсөөд хаана ажилладаг талаар судалгаа бий юу?

-Эм зүйч, эм найруулагч бэлддэг 6-7 Их, дээд сургууль бий. Тэдгээрийг жилд 500-600 мэргэжилтэн төгсөж байгаа боловч энэ салбартаа үлдэж ажиллаж байгаа нь их цөөхөн байна. Оюутнууд төгсчихөөд гадагшаа их явж байна.

Хувь хүн эмийн сан нээж ажиллуулахад ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бол. Эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?

-Нэгдүгээрт, эм барих эрх бүхий эм зүйч мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажиллаж байж эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь нээгддэг. Үүнээс гадна тухайн хүн эмийн сангийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн байх ёстой. Эхний ээлжинд энэ хоёр шаардлагыг хангасан байх шаардлагатай. Ингээд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл олгох үйл ажиллагаа явагдана. Орон нутагт тухайн аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгодог.

-Эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрлийг зарж болдог юм уу?

-Үүнийг хуулиар хориглочихсон байдаг юм.

Эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг, чиглэл ямар байгууллагад байдаг вэ?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг бүхий байцаагч нар ажилладаг. Байцаагчид аймаг, дүүргүүдийг хариуцан ажилладаг.

Эмийн сангууд ашигтай ажиллахад, тогтвортой үйл ажиллагаа явуулахад юу нөлөөлж байна вэ?

-Ихэнх эмийн сангууд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй жороор олгодог эмээр үйлчилдэг. Хөнгөлөлттэй жороор үйлчилдэг эм байршлаас нь шалтгаалаад эмийн сангуудын борлуулалтын 30-80 хувьд хүрдэг. Сүүлийн таван жил хөнгөлөлттэй жороор олгох эмийн үнийн дээд хязгаар нэмэгдээгүй. Гэтэл зах зээлийн нөхцөл байдал, ам.долларын ханш, инфляцитай уялдан бөөний үнэ нь нэмэгдээд байгаа. Эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаараасаа бөөний үнэ нь давчихсан. Үүнтэй холбоотойгоор эмийн сангууд өндөр үнээр аваад, түүнээс доогуур үнээр зарж байна. Ингээд ирэхээр эмийн сангууд эдийн засгийн хувьд алдагдал хүлээж, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Эргэлтийн хөрөнгөнийх нь 30-80 хувь нь алдагдалтай зарагдаад эхлэхээр эмийн сан хүссэн хүсээгүй цаашид ажиллах боломжгүй болж байна. Энэ талаар сүүлийн гурав, дөрвөн жил холбогдох байгууллагуудад шаардлага хүсэлтийг хүргүүлж байна. Харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байна. Шаардлага хүргүүлэхээр “Бид ажиллаж байна, судалж байна” гэсэн хариуг л ирүүлдэг.

Манай улс эмийн хэрэглээнийхээ хэдэн хувийг дотоодоосоо хангадаг вэ. Дотоодын үйлдвэрлэл цаашдаа нэмэгдэх боломж нөхцөл хэр байгаа вэ. Мөн эм үйлдвэрлэдэг хэдэн компани байдаг талаар тодруулбал?

-20 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Үлдсэнийг нь импортоор авч байна . Манай холбооны зүгээс эмийн үйлдвэрүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр “Зайлшгүй шаардлагатай нийт эмийнхээ 50 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болъё” гэсэн зорилтыг тавьсан. Одоогийн 20 хувийг ойрын хэдэн жилийн хугацаанд 30-40 хувьд хүргэх зорилт тавиад ажиллаж байна. Энэ бол зөвхөн эмийн үйлдвэрүүдийн ажил огтоос биш. Төрөөс маш том дэмжлэг авч байж л хөдлөх ажил. Өнгөрсөн оны эцсээр гэхэд эмийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 20 компани байсан гэсэн мэдээ бий. Үүнээс эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу “GMP” стандартыг хангасан есөн үйлдвэр бий. Шинэ батлагдсан хуулиар “GMP” стандартыг хангаагүй эмийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон байгаа. Нэмж хэлэхэд, эдгээр эмийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын ихэнх нь Улаанбаатарт байгаа.

-Таны бодлоор эмийн салбарыг хөгжүүлэхэд цаашдаа юунд анхаарвал зүйтэй вэ?

-Аливаа улсад эмийн талаар төрөөс баримтлах бодлого гэж байдаг. Энэ бодлогыг манай улс 2018 он хүртэл баримталсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл бодлогогүй шахам явж байна. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэдэгт тоотой хэдхэн заалт бий. Тиймээс нэгдүгээрт, эмийн талаар төрөөс баримтлах бодлогоо шинээр томьёолж, түүнийгээ мөрдөж хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, үндэсний эмийн үйлдвэрүүдийг дэмжих, гуравдугаарт, Эмийн чанарын хяналтын лабораторийг нэн яаралтай шинэчилж , сайжруулах шаардлагатай байна. Одоо улсын ганцхан лаборатори байгаа. Тус лаборатори хүчин чадал султай, тоног төхөөрөмж нь хуучирсан байдалтай байгаа гэсэн мэдээлэл бий. Мэдээж, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Энэ салбарт төрөөс урт хугацаатай зээл тусламж олгож, санхүүгээр дэмжсэн тохиолдол байхгүй. Эм хангамжийн байгууллагууд Тендерийн тухай хуулийн дагуу төрийн мэдлийн эрүүл мэндийн байгууллагуудад тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд тендерээр авсан эм, эмнэлгийн хэрэгслийнхээ төлбөрийг барагдуулахгүй явснаас болж нэлээн ноцтой байдал үүсчихсэн. Энэ сарын 15-наас эм хангамжийн б а й г у у л л а г у у д т е н д е р и й н нийлүүлэлтдээ хязгаарлалт хийж байгаа. Санхүүгийн хүндрэлээс үүдэн санхүүгийн хийгээд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцгүй болсон. Тиймээс эрх мэдэл бүхий байгууллагууд яаралтай зохих арга хэмжээ авах хэрэгтэй байна. Энэ асуудлаар өнгөрсөн онд гэхэд Засгийн газрын тэргүүнээс эхлээд УИХ-ын байнгын хороод, Сангийн яам гэхчлэн холбогдох газрууд руу 16 удаа хүсэлт, шаардлага, мэдэгдэл явуулсан. Одоо хэрнээ шийдэгдээгүй. Энэ байдал даамжирвал нэн шаардлагатай эмүүдээ ч нийлүүлэх боломжгүй болж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа доголдох, цаашилбал хүний амь нас хохирох вий гэдэгт л санаа зовниж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол,...

img

5 цагийн дараа

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо

Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрл...

img

4 цагийн дараа

Дундговь аймагт газар хөдөллөө

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 22-ны 04:52:12 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт...

img

3 цагийн дараа

Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо

Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэ...

img

3 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна

Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохио...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд