мэдээ
Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо

Админ
2025 оны 6 сарын 22

42

Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн хоёрдугаар группийн тэмцээн боллоо. Малайз, Сингапур, Монгол, Киргизстан, Филиппин, Индонези зэрэг 10 орны баг оролцсон тус тэмцээн зургаадугаар сарын 16-22-ны хооронд болж шилдэг багийг тодрууллаа.
Монголын теннисчид хэсэгтээ сүүлийн шийдвэрлэх тоглолтод Филиппин улсын багтай тоглосон. Энэ тоглолтод хожсон баг нь 2026 онд 1-р группт дэвшин тоглох эрхийг авах байсан юм. Монголын баг энэ тоглолтод ялалт байгуулж ирэх жил Тайвань, Хонконг, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд, Энэтхэг зэрэг орны багуудтай өрсөлдөх эрхтэй боллоо.
Манай теннисчид хэсгийн тоглолтод Марина арал, Малайз, Сингапурын багийг дараалан хожиж хэсгээ тэргүүлэх боломжтой болсон. Улмаар өчигдөр нөгөө хэсгээс шалгарсан Филиппин улсын багийг мөн хожиж түүхэн ялалт байгууллаа.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд өдгөө АНУ-д суралцаж буй эгч дүүс Ч.Мартаа, Ч.Маралгоо болон Б.Үжин, Э.Сономянзум нар багтсан юм.





Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол,...
4 цагийн дараа
“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо
Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрл...
3 цагийн дараа
Дундговь аймагт газар хөдөллөө
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 22-ны 04:52:12 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт...
2 цагийн дараа
Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо
Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэ...
2 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна
Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохио...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд