мэдээ
Санхүүгийн зохицуулах хорооны хязгаарлалтуудаас болж ББСБ-уудын зээл хумигджээ

Админ
2025 оны 6 сарын 21

37

Банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд сүүлийн үед зээл гаргах нь эрс багасчээ. Зарим нь огт зээл гаргахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Энэ нь юутай холбоотой болохыг эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
– ББСБ-ууд зээл гаргахаа багасгасан гэж байна. Шалтгаан нь юу юм бол?
– ББСБ-уудын зээл гаралт муудсан шалтгаан бол Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа хязгаарлалтуудтай холбоотой. ББСБ-уудын өөрийн хөрөнгийн бүтэц талд итгэлцэл татах, бонд татах зэрэг зүйлүүд дээр хязгаарлалтууд тавьсан. Гол зорилго нь эрсдлийг бууруулах гэж байгаа
Иргэдийн зээлийн хувьд ББСБ-ууд дээр урьдчилгаа бага байсан. Тэгвэл босгыг нь 30 хувьд барих, өр орлогын харьцааг нь 60 хувь руу оруулах гээд хэрэглэгч тал дээр болон ББСБ тал дээр хязгаарлалтууд тавьсан. Үүний нөлөөгөөр ББСБ-уудын зээл нэлээд муудаж байгаа. Хоёрдугаарт, улирлын чанартай хязгаарлалтууд нөлөөлж байна.
Ер нь ББСБ-уудын зээлийн хүсэлт цагаан сар болон наадмын өмнө нэлээд явдаг. Дөрөв, тавдугаар сард идэвхгүй байж болно.
-Зарим ББСБ-ууд зээл гаргах гээд ч мөнгөгүй болсон гэх юм. Эдийн засагт мөнгөний эрэлт хумигдаж байна уу?
-ББСБ-ууд болгоомжтой байж болох юм. Яагаад гэвэл ББСБ-ууд дээр зээл гаргах боломж байгаа ч эдийн засаг нэлээд удаарширч байна. Нүүрсний экспорт ямар байгаа билээ дээ. Иймд ББСБ-уудын чанаргүй зээлүүд, зээл хэтрэлт зэрэг нь нэмэгдээд ирж байгаа учраас үүндээ анхаарч байгаа болов уу. Ер нь олон талын шалтгаанууд байна.
-Эдийн засаг удаашралтай байгаа энэ үед ББСБ-уудыг ямар эрсдэл хүлээж байна вэ?
-Одоогоор ББСБ-уудын эрсдэл харьцангуй гайгүй. Ихэвчлэн өөрийн хөрөнгийн бүтэц, өрийн харьцааг нь харахад эрсдэл харьцангуй гайгүй гэж харагдаж байна. Иргэд талдаа бол ББСБ-уудын зээлийг илүү сайн менеж хийх, өрийн дарамтнаас сэргийлэх шаарддлагатай байгаа. Тэгэхгүй бол манай иргэд гурав, дөрвөн банк юм уу ББСБ-д давхар зээлтэй байдаг. Энэ нь эргээд тухайн өрхөд янз бүрийн санхүүгийн хүнд байдалд орох эрсдэлтэй. Тэгэхээр үүнийг маш сайн харгалзаж өрхүүд талдаа анхаарах ёстой.
М.МӨНХ





Өрхийн эрүүл мэндийн төвүүд 22:00 цаг хүртэл, ХӨСҮТ 24 цагаар дархлаажуулалт хийж байна
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалтын вакцин. Иймд иргэдийн цагийг хэмнэж, эрүүл мэндийн үйлчилг...
5 цагийн дараа
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд боллоо. ...
5 цагийн дараа
Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн...
4 цагийн дараа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус на...
3 цагийн дараа
Хэт халах үед наршихаас сэргийлэх зөвлөмж
ЦУОШГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх лхагва гарагийг хүртэл халж, агаарын температур +30 хэмээс буухгүй. Хэт...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд