мэдээ
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Админ
2025 оны 6 сарын 21

18

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ёслолд оролцож, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.
Төгсөгчид улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.
Мөн чадварлаг, мэргэшсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, алба хаагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.





Өрхийн эрүүл мэндийн төвүүд 22:00 цаг хүртэл, ХӨСҮТ 24 цагаар дархлаажуулалт хийж байна
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалтын вакцин. Иймд иргэдийн цагийг хэмнэж, эрүүл мэндийн үйлчилг...
12 минутын дараа
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа
Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд боллоо. ...
19 минутын өмнө
Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн...
1 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус на...
2 цагийн өмнө
Хэт халах үед наршихаас сэргийлэх зөвлөмж
ЦУОШГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх лхагва гарагийг хүртэл халж, агаарын температур +30 хэмээс буухгүй. Хэт...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд