Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Д.Уламбаяр: Ойрхи Дорнодын асуудал газрын тос, байгалийн хий, хөрөнгийн бирж дээрх индексүүд, үнэт цаасны ханшид ноцтой нөлөө үзүүлэхээр байна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 6 сарын 21

img

60

news-img

Олон улсын харилцаанд хурдацтай өрнөж буй цаг үеийн асуудлаар ХИС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ойрхи Дорнодын асуудал хурцадлаа. Израиль, Ираны дайн ямар хүчин зүйлээс үүдэлтэй гэж та үзэж байна вэ?

-Израиль, Ираны дайсагнал олон жилийн түүхтэй. Иран-Израилийн пром дайн эсвэл Иран-Израилийн хүйтэн дайн, гэж нэрлэгддэг энэ зөрчил нь Иран болон Израилийн хооронд өрнөж буй төлөөллийн зөрчил юм. Израиль-Ливаны зөрчилдөөнд Иран Ливаны шийт урсгалын “Хезболла” зэвсэгт бүлэглэлийг дэмжиж ирсэн. Израиль-Палестины дайнд Иран “Хамас” зэрэг палестины зэвсэгт бүлгүүдийг ямагт дэмждэг байв. Харин Израиль Ираны сөрөг хүчнийг, тухайлбал Ираны Ардын Мужахидын байгууллагыг дэмжиж, Сирид Ираны холбоотнууд руу агаараас цохилт өгч, Ираны цөмийн эрдэмтдийн амь насыг хөнөөх. 2018 онд Израилийн цэргүүд Сирид байрлаж байсан Ираны хүчинд шууд цохилт өгч байсан.

1979 оны Иран дахь ламын хувьсгалын дараа Иран Израильтай харилцаагаа тасалсан боловч Иран-Иракийн дайны үед нууц холбоо тогтоож байсан байдаг. 1982 онд Израиль Ливанд довтолсны дараа Иран Хезболлаг зэвсэглэж, сургаж эхэлсэн. Израиль Өмнөд Ливаныг эзэлсэн хугацаанд шийт зэвсэгт бүлгүүдийг дэмжсээр байсан юм.

1979 оноос өмнө ч Ираны исламист бүлэглэлүүд палестинчуудыг эд материалын хувьд дэмжиж байсан, 1979 оноос хойш Иран Палестины Чөлөөлөх Байгууллагатай харилцаа тогтоох оролдлого хийж, дараа нь Палестины Исламын Жихад, Хамас бүлгүүдтэй ойртсон. Израиль 2006 онд Хезболлатай дайн хийж, мөн Газын зурвас орчимд палестинчуудтай хэд хэдэн бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн хийсэн.

2005-2013 онд Ираны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Махмуд Ахмединежад Израилийг түүхийн тавцнаас арчиж хаяна хэмээн мэдэгдэж байлаа. Одоогийн дайны гол сурвалж нь 2023 оны арван сард Палестины Хамас бүлэглэлийн Израильд халдсан үйл явдлуудтай шууд холбоотой. Цаашлаад Ливаны Хезболла бүлэглэлийн үйл ажиллагаа, тэгээд Йеменийн хусит зэвсэгт бүлэглэл юм. Тэдгээрийг Иран шууд дэмжиж, сургаж, зэвсэг нийлүүлж, санхүүжүүлж байгаатай холбогддог. Мэдээж Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлт Израилийн үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж буй гол аюул юм.

-Энэ сөргөлдөөнд хэн, ямар улс орнууд шууд болон шууд бусаар оролцож байна вэ?

-Ираны талд Палестин, Ливан, Сирийн Башар ал-Ассадын дэглэм зогсож байсан. Цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлтэд Хойд Солонгос чухал нөлөө үзүүлсэн улсаар тооцогдоно. Иран, ОХУ, БНХАУ-тай сайн харилцаатай. Израилийн талд АНУ бат зогсож байгааг бүгд мэднэ.

-Израилийн Батлан хамгаалахын сайд Израиль Кац “Иран үргэлжлүүлэн пуужин харвасаар байвал Тегераныг үнсэн товорго болгоно” гэж мэдэгдсэн шүү дээ. Харин Ираны тал АНУ, Их Британи, Францад хандан “Хэрвээ Ираны цохилтод саад болох юм бол бүс нутаг дахь цэргийн байгууламжууд болон хөлөг онгоцуудад нь хохирол учруулна” гэж анхааруулсан. Цаашид энэ дайн яаж үргэлжлэхээр байна вэ?

-Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаняхугийн мэдэгдсэнээр Ираны гол аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс агаарын цохилтын бай нь Ираны төв хэсэгт байрлах баллистик пуужингийн агуулах. Түүнчлэн Тегеран дахь Исламын хувьсгалт гвардийн корпусын командын төвүүд, цөмийн хөтөлбөрийн тэргүүлэх эрдэмтэд болж байна. Израилийн дайралтыг АНУ-ын оролцоогүй гаргасан шийдвэр гэдгийн Америкийн тал нотолж байгаа. Ираны тал АНУ, Их Британи, Францад хандан “Хэрвээ Ираны дайралтад саад болох аваас бүс нутаг дахь цэргийн байгууламжууд болон хөлөг онгоцуудад нь хохирол учруулна” гэж анхааруулсан. Мягмар гаригийн орой АНУ Ойрх, Дорнод дахь зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Д.Трамп аль хэдийнэ энгийн иргэдийг Тегераныг орхин гарах хэрэгтэй гээд мэдэгдчихсэн. Д.Трамп Долоогийн бүлгийн уулзалтыг дуусгалгүй Канадаас Вашингтонд ирсэн нь Ираны асуудлаар эцсийн шийдвэр гаргахтай холбоотой гэж үзэж байна. Хэрэв АНУ Иранд агаарын цохилт өгч эхэлбэл байдал ноцтой хурцдах магадлал өндөр. Одоогийн Оманы зуучлал хоёрдугаарт тавигдлаа.

-АНУ болон бусад их гүрнүүд энэ бүс нутагт ямар ашиг сонирхолтой вэ?

-Израилийн байр суурь цаашилбал Ираны одоогийн дэглэмийг өөрчлөх явдал гэж тэмдэглэж байх шиг байна. Д.Трамп мэдэгдэхдээ, Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменийг хөнөөх асуудал дээр “хориг” тавьсан байж болзошгүй. Түүний хаана нуугдаж байгааг АНУ маш сайн мэдэж байгаа. Гэхдээ тэвчээрийн хязгаар гэж байгааг сануулж, “үг дуугүй бууж өгөх” тухайд анхааруулсан байна лээ.

ОХУ энэ оны нэгдүгээр сард Москвад Ирантай иж бүрэн стратегийн түншлэлийн эрхзүйн баримт бичиг байгуулсан ч тусламж үзүүлэх эдийн засгийн боломжгүй. ОХУ-ын зуучлал бол боломжгүй. Харин АНУ-ыг Иранд дайралт хийхгүй байх хүсэлт тавих нь нээлттэй болов уу. 2021 онд Хятад, Ираны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ тохиолдолд АНУ-ын байр суурийг шүүмжлэх ч бүс нутгийн маргаанд төвийг сахих нь ойлгомжтой болов уу. Турк, Египет, Саудын Араб асуудлыг яаралтай яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх тухай тэмдэглэж байна.

-Сүүлд гарсан зэвсэгт мөргөлдөөнд хэчнээн хүний амь нас үрэгдэв. Ямар хохирол амсаж байна вэ?

-Ираны хохирол илүү өндөр байгааг мэдээлж байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр буюу зургадугаар сарын 18-ны байдлаар Ираны тал 585 хүн, үүнээс 239 энгийн иргэд амь насаа алдсан гэжээ. Израилийн хувьд зургадугаар сарын 16-ны байдлаар 24 иргэд амь насаа алдсан байгаа ч шархагдсан иргэдийн тоо 800 хүрсэн бололтой.

-Энхийг сахиулах олон улсын хүчин зүйл энэ нөхцөлд ямар үүрэгтэй байна вэ?

-“Энхийг сахиулах ажиллагаа” нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр шийдэгддэг. Энэ хоёр улсын онцлог нь шууд хил залгаа биш улсууд.

-Энэ бүс нутагт тогтворжилт бий болгох ямар боломж, гарц байгаа вэ?

-Аль ч талаараа эхний ээлжинд гал зогсоох, дараа нь дипломат яриа хэлэлцээ, энхийн зуучлал маш чухал. Олон янз шашин шүтлэгтэй, соёлын ялгаатай байдал, улс төрийн системийн онцлог, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшингийн ялгааг улс гүрнүүд харилцан хүлээн зөвшөөрч, хүндэтгэн энхтайвнаар зэрэгцэн орших явдал юм.

-Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй олон улсын геополитик Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

-Өнөөдөр дэлхий ертөнц урьд өмнө байгаагүй бие биенээсээ харилцан хамааралтай, харилцан шүтэлцээтэй болсон. Үүнд даяаршил, дижиталчлал асар хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Хамгийн гол нь газрын тос, байгалийн хийн үнэ ханш, хөрөнгийн бирж дээрх индексүүд үнэт цаасны ханшид ноцтой нөлөө үзүүлэхээр байна. Олон улсын усан болон агаарын тээвэрлэлтэд мөн адил юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 22:00 цаг хүртэл, ХӨСҮТ 24 цагаар дархлаажуулалт хийж байна

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалтын вакцин. Иймд иргэдийн цагийг хэмнэж, эрүүл мэндийн үйлчилг...

img

6 цагийн дараа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд боллоо. ...

img

6 цагийн дараа

Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээ хийх талаар гарсан хууль тогтоомж, Засгийн...

img

5 цагийн дараа

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус на...

img

4 цагийн дараа

Хэт халах үед наршихаас сэргийлэх зөвлөмж

ЦУОШГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх лхагва гарагийг хүртэл халж, агаарын температур +30 хэмээс буухгүй. Хэт...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд