мэдээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль өндөрлөлөө

Админ
2025 оны 6 сарын 23

22

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт болж өндөрлөлөө.
Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц 40 хувьтай байв. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сум (69.1 хувь), Өмнөговь аймгийн Ноён сум (63.5), Сүхбаатар аймгийн Халзан сум (60.2 хувь)-ын сонгогчдын ирц өндөр байлаа.
Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад Монгол Ардын Нам (МАН)-аас 58, Ардчилсан нам (АН)-аас 49, ХҮН намаас 3, Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас 2, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлдөв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэг мандатад сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар сумын сонгуулийн хорооны шийдвэрээр энэ сарын 28-ний өдөр нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлнэ.
Сонгуулийн урьдчилсан дүнтэй https://m-election.mn/electionresult холбоосоор танилцах боломжтой.





Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...
8 цагийн дараа
Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ
2025.06.23-ны 16:22 цагийн байдлаар Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 2025 оны 06-р...
8 цагийн дараа
Нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа тул онцгойлон сэрэмжлүүлж байна
Зургадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ху...
7 цагийн дараа
BTS хамтлагийн гишүүн SUGA аутизмтай хүүхдүүдэд зориулж 13 тэрбум төгрөг хандивлажээ
BTS хамтлагийн гишүүн SUGA Severance эмнэлэгтэй хамтран “Min Yoongi” эмчилгээний төвийг байгуулжээ. Тус төвд 5 тэрбум в...
7 цагийн дараа
ЭШ-2025: 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлжээ
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд