мэдээ
ЭШ-2025: 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлжээ

Админ
2025 оны 6 сарын 23

21

Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна.
Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.





Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...
6 цагийн дараа
Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй
Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...
5 цагийн дараа
Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа
2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...
5 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...
5 цагийн дараа
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд