мэдээ
“Тамхины цэг”-ийн улс төр 2027 онтой холбоотой байна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 21
1
Мэдэгдэж байгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Турк улсад айлчилж, УИХ утааны сонсгол, зээлийн хэлэлцээр, томилгоо хэлэлцэж, Засгийн газар ураны гэрээ байгуулж байгаа харагдана.
Харин хүн болгон мэдэх боломжгүй улс төрийн үйл явдлууд Төрийн ордны тамхины цэг хавиар яригддаг. Тэндээсээ тардаг.
Мэдэгдэхгүй болж байгаа улс төрийн үйл явдлууд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших горилогчидтой холбоотой байна.
Горилогчид өнгөрсөн долоо хоногоос уулзаж эхэлжээ.
Хуулийн байгууллагын зарим эх сурвалжууд тэдэнд бүгдэд нь хууль шүүхийн байгууллагын зүгээс ямар нэг байдлаар асуудал үүсгэхээр болсныг дуулгасан байна.
Тус сонгуульд нэр дэвшиж магадгүй АН-ын дөрөв, ХҮН намын нэг гишүүнд одоогоор тийм аюул тулгарчээ.
Сүүлд болж байгаа зарим үйл явдлуудтай холбож үзээд “Эх сурвалжийн мэдээлэл үнэн байх боломжтой” гэж дүгнэцгээжээ.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны гэх хэрэгт Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр буруутгасан нь тэдгээр горилогчдын гол сэжиглэх үндэслэл болсон байна. Дөнгөж эхний намрын чуулганаа хийж байгаа УИХ-ын нэг гишүүнээ Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр татуулах эсэхийг шийднэ. Даваагийн Цогтбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хурааж аваад явуулах, аль эсхүл аваад үлдэх эсэх дээр УИХ шийдвэр гаргана.
Горилогчид “Яагаад сонгуулийн өмнө биш, сонгуулийн дараа ийм зүйл болж байна вэ. Хэн, юуны төлөө ийм зүйл хийгээд байна вэ. Эргэлзээ энд байна. Хэрвээ хууль шүүхийн байгууллага дээр хэрэг үүсгэж, аль нэг шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг татаад байдаг жишиг тогтчихвол яах вэ” гэсэн байна.
Тэгээд “Хөгжлийн банкны хэрэг буцсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой юм байна. Н.Алтанхуяг гишүүнийг яалаа даа. Эх сурвалж Х.Тэмүүжин, Т.Доржханд, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарыг асуудалд холбогдох гээд байгаа гэсэн шүү. Дийлэнх нь АН-ын гишүүд байна. Л.Гантөмөр дарга АН-аа хамгаалж чадахгүй байна. Тэгэхлээр гурван алхам хийе. Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа хэдэн сарын дараа дуусна. Түүний дараа Ерөнхий прокурор болох гээд улс төрийн бантан зуураад байгаа хүнийг урьдчилаад зарлая. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайд нарт улс төрийн ийм хэлмэгдүүлэлт болж байгаа талаар нэгдсэн мэдэгдэл өгөх нь зөв юм байна. Түүнээс гадна Импичментийн хууль яаралтай боловсруулж УИХ-д өргөн барья” гэцгээжээ.
Төрийн ордны тамхины цэгээр иймэрхүү улс төрийн сураг чимээтэй яриа дуулдаж байна. Үнэн бол удахгүй илэрхий болно. Худал бол чимээ сураг алдарна.
Ө.Билэг
Бямба гаригт аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно DNN.mn
“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны нэрэмжит айм...
8 цагийн дараа
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана DNN.mn
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платфор...
7 цагийн дараа
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана DNN.mn
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн ...
7 цагийн дараа
УАШТ-ийг 34 шүүгч дэнсэлж байна DNN.mn
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Насанд хүрэгчдийн УАШТ-д олон улсын зэрэглэлтэй 20, улсын зэрэглэлт...
6 цагийн дараа
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө DNN.mn
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газарт гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд “Юнител” ХХК-аас нийгмийн хар...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд