мэдээ
Засгийн газар ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 22
27
Засгийн газар ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар,
- Хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар,
- 14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 27 асуудал хэлэлцэх юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу маргааш 07.00 цагаас 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгахыг зарлиг болгосон. Үүнтэй холбогдуулан Засгийн газар Гашуудлын үеийн дэгийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа ажээ
Үйлчилгээнд явж байхдаа тамхи татсан автобусны жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn
“Автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй” гэсэн иргэний гомдлыг хянаж, Зөрчлийн тухай ху...
8 цагийн дараа
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд… DNN.mn
АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Илли...
8 цагийн дараа
Хилийн боомтууд гурав хоног амарна DNN.mn
Энэ сарын 29-31-ний хооронд БНХАУ-ын хаврын баяр буюу цагаан сар тохиож байна. Үүнтэй холбоотойгоор зарим хилийн боомтууд амрахаар б...
7 цагийн дараа
Б.Мөнхнар анх удаа улсын аварга боллоо DNN.mn
Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий барилдаанууд Бөхийн өргөөн...
7 цагийн дараа
Ууланд сураггүй болсон иргэний цогцсыг олжээ DNN.mn
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрхны “Яргайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т,...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд