Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд… DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 22

img

23

news-img

АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rights, ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас монгол хэл рүү орчуулан хүргэж байна.

ЦАГААЧЛАЛЫН АЛБА (ICE)-НЫ АЖИЛТАНТАЙ ХАРЬЦАХДАА МЭДЭЖ БАЙВАЛ ЗОХИХ ТАНЫ ЭРХ

• Хэрэв та ICE-аас ажиллагаа явуулж буйтай таарвал ICIRR-ийн гэр бүлийн дэмжлэгийн 24 цагийн шуурхай утас (1-855-435-7693) руу залгаж мэдээлээрэй.

• Хэрэв та ажил дээрээ, эсвэл олон нийтийн газар ICE-ийн ажилтантай харьцах тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу:

  •  ICE-ийн ажилтнууд таныг байцаах, эсвэл баривчлах тохиолдолд дуугүй байх эрхтэй.
  •  Тайван байж, хоёр гараа тухайн ажилтны нүдэнд ил харагдахуйц байдалд байлгах.

ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХИЙЖ БОЛОХГҮЙ

-Цагаачлалын буюу иргэншлийн статусынхаа талаар цагдаа, цагаачлалын ажилтан, эсвэл бусад албан тушаалтантай ярилцах,

– Агуулгыг нь ойлгоогүй ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурах (Та өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой)

Хэрэв цагаачлалын албаны ажилтан таны гэрийн хаалгыг тогшвол хаалгаа битгий нээгээрэй. Хүүхдүүддээ ч гэсэн хаалгаа нээхгүй байхыг захиарай.

ICE-ийн ажилтнууд таны гэрт нэвтрэхийн тулд шүүгчийн гарын үсэгтэй баривчлах зөвшөөрөлтэй байх ёстой. ICE-ийн “баривчлах зөвшөөрөл” нь шүүгчийн гарын үсэггүй байдаг бөгөөд тухайн албаны ажилтнууд гарын үсэг зурсан хүснэгтүүд байдаг. Тиймээс тэдгээр баримт бичиг таны зөвшөөрөлгүйгээр таны гэрт нэвтрэх эрхийг ICE-ийн ажилтнуудад олгохгүй.

ХЭРЭВ ТА ГАДУУР ЯВЖ БАЙХАД ОЙР ХАВЬД ТАНЬ ICE-ИЙН АЖИЛТНУУД БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ

-Аюулгүй газар руу ороорой.

– Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд аюулгүй гэж үзвэл, явагдаж буй ажиллагааг утсаараа бичих, эсвэл харсан зүйлсийнхээ талаар тэмдэглэл хөтлөж болно. Гэхдээ тухайн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, эсвэл саад учруулахаас зайлсхийх ёстой.

ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХИЙЖ БОЛОХГҮЙ

-Баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх,

-Мөрдөн шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр өөрийгөө эрсдэлд оруулах

ХЭРЭВ ICE ТАНЫГ БАРИВЧЛАХ ТОХИОЛДОЛД ТАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН ЯАХ ВЭ ГЭСЭН НӨӨЦ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГААРАЙ. ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ ДАРААХ АЛХАМЫГ ТУСГААРАЙ.

Үүнд:

– Яаралтай холбоо барих хүмүүсээ тодорхойлж, утасны дугааруудыг нь цээжлэх,

– Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт онцгой тохиолдлын үед хүүхдүүдийг чинь авах хүмүүсийн утасны дугаарийг өгөх,

– Хүүхдүүдтэй чинь холбоотой эрүүл мэндийн болон эрх зүйн шийдвэр гаргах эрхийг онцгой тохиолдолд холбоо баримт хүмүүстээ бичгээр өгөх,

– Хэрэв таныг ICE саатуулах тохиолдолд ICE-ийн locator.ice.gov гэсэн сайтаар орж таны талаарх мэдээллийг хайж олох боломжтойг ойр дотны хүмүүстээ мэдээлэх,

– Хэрэв та саатуулагдсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнтэй холбогдох нь маш чухал. 1-855-435-7693 дугаарт залгаж, цагаачлалын өмгөөлөгчтэй холбогдоорой.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ ВЭБСАЙТААС АВАХ БОЛОМЖТОЙ

• Албадан гаргалтын эсрэг цагаачдад эрх зүйн туслалцаа үзүүлэх төв: immigrantjustice.org

• Албадан гаргалтын эсрэг эх сурвалжуудын гарын авлага: organizedcommunities.org

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 6...

img

8 цагийн дараа

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүү...

img

7 цагийн дараа

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо DNN.mn

“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол ...

img

7 цагийн дараа

“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гашуунсухайт-Ганцмод ...

img

7 цагийн дараа

Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ DNN.mn

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлүүд цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Тэгвэл одоо ямар мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгааг м...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд