мэдээ
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 22
25
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжээд уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт, холбогдох дэмжлэгийг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвтмагадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан. Шуурхай штабын хоёрдугаар хуралдаан энэ сарын 18-ны бямба гаригт болж нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрийг үзүүлэх нөлөөллөөр нь хэрхэн эрэмбэлсэн болон түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн холбогдолтой төсөл гэж үндсэн гурван хэсэгт хувааж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЖҮҮЛЭХ 23 МЕГА ТӨСЛИЙН ЭРЭМБЭ
Товч мэдээ
· Авлигын эсрэг багц хуулийн төсөл буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулж боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв DNN.mn
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс...
8 цагийн дараа
Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана DNN.mn
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзү...
7 цагийн дараа
“Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын 28 дугаар уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn
Энэ жилийн Монголын сайхан бичигтэн-2024 олон улсын уралдаанд 1200 гаруй оролцогч бүтээлээ илгээжээ. Тэдний дундаас хамгийн ахмад нь...
7 цагийн дараа
ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан 11 цаг 26 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурв...
7 цагийн дараа
Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгдлээ DNN.mn
Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд 5 шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд