мэдээ
Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгдлээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 22
20
Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд 5 шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор 10 буудлын зүүн чиглэл буюу хотын төв рүү зорчих автобусны зогсоолын байршил өөрчлөгдөж холдсоны улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, иргэд, оршин суугчдын зүгээс шинээр автобусны зогсоол гаргаж өгөх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлсэн юм.
Уг хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэс судалж, гармын зогсоолыг шинээр нэмэв. 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс гармын зогсоолоор нийт 6 чиглэлийн нийтийн тээврийн автобус дайран өнгөрч зогсох юм.
Үүнд:
Ү:19 “Нарангийн гол-5 шар”
Ү:20 “Орбитын шинэ эцэс-5 шар”
Ч:6 “Толгойт-10-р хороолол”
Ч:13 “Тахилт-Саппоро-3-р эмнэлэг”
Ч:40 “Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”
Х:8 “Найрамдал зуслан-5 шар”
Шинэ зогсоолын байршил нь 10 буудлын автобусны зогсоолоос 500 метр, 5 шарын автобусны зогсоолоос 900 метр зайтай.
АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв DNN.mn
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс...
7 цагийн дараа
Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана DNN.mn
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзү...
6 цагийн дараа
“Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын 28 дугаар уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn
Энэ жилийн Монголын сайхан бичигтэн-2024 олон улсын уралдаанд 1200 гаруй оролцогч бүтээлээ илгээжээ. Тэдний дундаас хамгийн ахмад нь...
5 цагийн дараа
ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан 11 цаг 26 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурв...
5 цагийн дараа
Залуус хороолол чиглэлд автобусны шинэ зогсоол нэмэгдлээ DNN.mn
Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд 5 шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд