мэдээ
М.Чиндорж: Волейбол маш хурдан хугацаанд шийдвэр гаргадаг спорт болохоор сонирхолтой байдаг DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 24
29
“Волейболын Үндэсний Дээд лиг”-ийн 2024-2025 оны улирлын тоглолт үргэлжилж байна. Энэ жил цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан “Төв Миг” клубийн хамгийн отгон тамирчин М.Чиндоржтой ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
–Намайг Мөнгөнсүрэнгийн Чиндорж гэдэг. Одоо 20 настай. Монгол Улсын Их Сургуульд химич мэргэжлээр III түвшинд суралцаж байна.
-Хэзээнээс волейбол тоглож эхэлсэн бэ?
-12 настайгаасаа эхэлж тоглож байна. Нэгдүгээр сургуульд Б.Хашхүү багшийн удирдлагад анх тоглож, тэмцээнд орж байлаа.
–Волейболын спортыг яагаад сонгох болов. Гоё нь юу байдаг вэ?
-Волейбол гэдэг бусад спортыг бодвол ямар ч контактгүй. Жишээлбэл, сагсан бөмбөг тоглоход бие биетэйгээ их шүргэлцдэг. Харин волейбол тэгдэггүй. Маш хурдан хугацаанд шийдвэр гаргах ёстой байдаг. Мөн байнга агаарт үйлдлүүд хийгддэг нь сонирхолтой спорт болохоор волейболыг сонгосон. Цэвэрхэн спорт гэх юм уу.
–Багтаа ямар үүрэгтэй вэ?
-Багтаа довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг. Довтлон тоглогч. Миний хувьд бусад тоглогчидтой харьцуулахад бага зэрэг намхан болохоор дамжуулалт, хамгаалалтад илүү чухал үүрэг гүйцэтгэхийг хичээдэг.
Хамгаалалт тал дээр илүү төвлөрч, анхаарч ажиллаж байгаа.
–Таны хамгийн дуртай тоглогч хэн бэ?
-Хамгийн дуртай тоглогч бол манай багийн ахлагч М.Цэрэнбаатар ах. Хамт нэг багт тоглоод 5 жил болж байна. Тэр хүнээс маш их үлгэр дуурайлал авдаг. Волейбол яаж тоглох, эр хүн ямар байх ёстой гээд бүх зүйлс дээр үлгэр дуурайлал авдаг хүн маань байгаа юм.
-Хамгийн дурсамжтай тоглолтоосоо хуваалцаач…?
-Энэ жилийн лигт SG Hawks багтай хийсэн тоглолт хамгийн дурсамжтай нь байсан. SG Hawks багтай 1:1 харьцаатай тоглолт өрнөж байгаад эцсийн шийдвэрлэх мөчид хожигдож явсан ч, барьж чадсан үе хамгийн дурсамжтай байсан юм.
-Таны хувьд волейболын хамгийн том амжилт юу вэ?
-2021 оны дээд лигээр алтан медаль авсан маань. Монгол дахь хамгийн том тэмцээн болохоор алтан медаль авна гэдэг маш том өрсөлдөөн байдаг. Тэр утгаараа миний хувьд хамгийн том амжилт.
-Волейболоос гадна ямар зүйл сонирхдог вэ?
-Иог сонирхдог. Иогоор хичээллээд жил гаруй болсон. Гэхдээ бэлтгэлийн цагийн хуваарийн улмаас одоо больчихсон.
-Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Ямартаа ч их сургуулиа төгсөнө. Үргэлжлүүлээд магистраар сурах бодолтой байгаа. Химич мэргэжлээрээ илүү гүнзгийрүүлээд, судалгааны чиглэлээр магистраар сурна. Хажуугаар нь волейболоо тоглохыг хичээнэ дээ.
Г.ЦОГЗОЛМАА
Риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байна DNN.mn
Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн...
7 цагийн дараа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ DNN.mn
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр их ...
6 цагийн дараа
1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу? DNN.mn
Нийслэл Улаанбаатар хотын зэх зээлд хэрэгжиж буй шинэ орон сууцны дундаж үнэ сүүлийн гурван жилд 8.0 орчим хувиар өссөн байна. Тодру...
6 цагийн дараа
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст 2 034.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 445.5 т...
5 цагийн дараа
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.24/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд