мэдээ
Д.Ганбаяр: Б.Ариунзаяаг заналхийлэх байдлаар талийгаачийг дарамталж байсан DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 24
136
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Б.Ариунзаяа нь АН-ын Хүний эрхийн хорооноос эрх зүйн тусламж хүссэн юм. Энэ талаар АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяртай ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагаас уржигдар (2025.01.22) орой Б.Ариунзаяаг бусдын биед хохирол учруулсан гэх шалтгаанаар саатуулсан. Яг юу болсон талаар танд мэдээлэл байна уу?
-2023 оны арван хоёрдугаар сарын 8-ны шөнө Б.Ариунзаяа сэтгэлээр хямарсан байхад хоёр найз нь дагуулж сэтгэлийг нь тайтгаруулах гэж нэгэн диско клубээр үйлчлүүлсэн юм билээ. Гэтэл тэнд танихгүй эмэгтэй Б.Ариунзаяа руу “Кофены охин” гэж хашгирч түрэмгийлэн дайрсан гэсэн. Тэгээд үснээс нь зулгааж, нүүрийг нь маажин, газар унагаан зодсон юм билээ. Б.Ариунзаяа тэр охинтой ярилцаж, яагаад ингэж байгааг нь мэдэхийг оролдсон ч тухайн охин их согтуу байсан. Болсон үйл явдлын дараа ч охин тайзан дээр үргэлжлүүлэн бүжиглэж байсан гэсэн. Тухайн үед Б.Ариунзаяа түүнийг дуудахыг оролдоход тэр тайзнаас унасан юм билээ.
-Тэр дороо цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү?
-Тэр явдал болсны маргааш өглөө нь инстаграмаар Б.Ариунзаяаг найз гэх эмэгтэйг нь зодсон учраас шоронд хатаа гэсэн дайралт олон хүнээс ирсэн. Б.Ариунзаяа тэднээс хэний тухай яриад байгааг нь асуусан ч хэлээгүй юм билээ. Гэтэл сар гаруйн дараа Б.Ариунзаяа руу Б гэх эмэгтэй залгаж, өөрийгөө хохирогч гэж хэлээд, “Би чамайг над руу залгахыг хүлээж байсан, одоо би чамайг шүүхэд өгөх болно. Надад чиний бичлэг байгаа” гэж хэлсэн гэсэн. Тэр бичлэгийг нь үзтэл “Ардчилсан намын хүүхдийг МАН-ын өмгөөлөгчөөр чануул” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Гэхдээ байгууллагын камерын бичлэгийг зөвхөн цагдаагийн албан хаагчид үзэх, авах боломжтой байдаг. Тиймээс тэр бичлэг задарсан, эсвэл энэ хэрэгт цагдаагийн алба хаагч холбоотой байж болзошгүй гэж Б.Ариунзаяа сэжиглэж байгаа.
-Б.Ариунзаяа иргэн Б-тэй дахиж уулзсан болов уу?
-Б.Ариунзаяа Б-ийн дуудлагыг авснаас ойролцоогоор долоо хоногийн дараа ээж, эгч, дүү гуравтайгаа Б-ийн ээж, эгчтэй нь биечлэн уулзсан юм билээ. Тухайн үед Б-ийн эгч Б.Ариунзаяад “Чамд хэн ч итгэхгүй. Чи бол кофены охин. Хэлснээр хийхгүй бол телевиз дуудна” гэж сүрдүүлсэн гэсэн. Тэр үеэр Б “Энэ хэргийг хариуцаж байгаа мөрдөгч бол миний найз. Тэр миний хэлснээр хэргийг нээж хаана” гэж хэлээд 20 сая төгрөг нэхэж, тэр мөнгийг өгвөл асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн. Тухайн үед аавдаа хэлэлгүй 10 сая төгрөг өгсөн юм билээ.
-Б.Ариунзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дахиад 10 сая төгрөг өгөхийг шаардсан талаар дурдсан?
-Тухайн үед 10 сая төгрөг төлсөн ч Б.Ариунзаяаг иргэн Б өдийг хүртэл дарамталсаар ирсэн. Энэ сарын 7-нд цахимаар холбогдож үлдсэн 10 сая төгрөгийг нэхсэн юм байна лээ. Энэ бол яах аргагүй шантааж.
-Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү. Иргэн Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Б.Ариунзаяа өчигдөр (2025.01.22) Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад хандаж шинээр мөрдөн шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэх хүсэлт гаргасан. Нэгдүгээрт, 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд болсон диско клубт хамт байсан гэрчүүдийг олж тогтоох. Хоёрдугаарт, иргэн Б.Ариунзаяаг эрх зүйн байдал сул, сэтгэл санааны байдал эмзэг байх үед шантаажилж мөнгө авсан хэргийг шалгаж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авч өгөх.
Гуравдугаарт, зарим олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн гүтгэлгийг шийдвэрлэж, Б.Ариунзаяагийн нэр хүндийг сэргээлгэх. Дөрөвдүгээрт, цаашид Б.Ариунзаяагийн аюулгүй байдлыг хангаж, түүний гэр бүлд иргэн Б болон түүний гэр бүлээс таслан сэргийлэх арга хэмжээ авах. Төгсгөлд нь, хавсаргасан баримтад гарч буй дуу хоолой хэнийх болохыг шинжээч томилж олж тогтоох гэсэн таван хүсэлт гаргасан.
-Зарим мэдээллийн хэрэгслээр Б.Ариунзаяаг оргон зайлсан гэсэн мэдээлэл гарч байсан. Б.Ариунзаяа Монголд хэзээ ирсэн бэ?
-Зарим хэвлэлүүд Б.Ариунзаяаг яллагдагчаар татагдсан тогтоолыг үзээгүй хэрнээ “Яллагдагчаар татжээ, оргон зайлсан байна” гэж мэдээлсэн. Уучлаарай тийм зүйл байхгүй. Энэ бол улс төрийн зорилгоор худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа явдал. Тиймээс энэ асуудлыг шалгуулна. Б.Ариунзаяаг хилээр гарах үед хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байж магадгүй. Гэхдээ яллагдагчаар татагдаагүй байсан. Б.Ариунзаяа яллагдагчаар татагдсан байхад оргон зайлсан гэсэн байдлаар сошиалаар яллаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ариунзаяагийн өмгөөлөгчдийг хангалттай мэдээллээр хангаагүй байж уржигдар (2025.01.22) түүнийг саатуулсан нь хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Тухайн үед АН-ын Хүний эрхийн хорооны гишүүд Төв аймагт ажиллаж байхад, өмгөөлөгчийг нь Хөвсгөл аймагт ажиллаж байхад замын цагдаа зогсоож саатуулсныг нь хардаж байна.
Б.Ариунзаяа Монголд энэ сарын 17-нд ирсэн. Хэрэв Б.Ариунзаяад хилийн хориг тавьчихсан байхад нь эрэн сурвалжилж байсан бол хилээр орж ирэхэд нь баривчлах ёстой байсан. Б.Ариунзаяа өөрийг нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэдгийг өнгөрсөн оны аравдугаар сард мэдсэн. Монголоос яваад долоон сар болсныхоо дараа гэсэн үг шүү дээ.
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Г.Батбаяр агсан өнгөрөхөөсөө өмнө надтай уулзахдаа өөрийг нь дарамтлах байдлаар охиныг нь заналхийлж байгаа учраас охиноо гадаад руу явуулсан. Харж хандаарай” гэж хэлсэн тухай ярьсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Батцэнгэл намайг эрүүдэн шүүж миний зүүн гарыг гэмтээсэн. Мөн намайг өмгөөлж байсан талийгаач Г.Батбаярыг эрүүдэн шүү сэн. Талийгаач Г.Батбаярын гэрт 2023 оны арванхоёрдугаар сард очиж бүх эд мөрийн баримтыг устгасан. Цагдаагийн хошууч Ц.Батцэнгэл дараа нь өөрийнх нь тухай мэдэж болзошгүй сэтгүүлч Б-гийн гэрт 2024 оны нэгдүгээр сард очиж нэгжлэг хийхдээ сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан.
Тиймээс талийгаач өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд АН-ын Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Ц.Батцэнгэл талийгаачийг дарамталдаг байсан. Тиймээс талийгаач 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр охиноо гадагшаа явуулсан гэж хэлсэн.
Хамгийн анх Б.Ариунзаяаг бусдын толгой дээр кофе асгасан болгосон нь аавыг нь дарамтлах гэснийх. Зохион байгуулалттайгаар, кофе асгаж байхад нь бичлэг хийж олон нийтийн сүлжээгээр цацсан. Аавд нь Эрүүгийн хуулийн 13.14-өөр худал мэдээлэл тараасан гэж хэрэг үүсгэж нэлээд дарамталсан. Эцэст нь 2023 оны арванхоёрдугаар сард Б.Ариунзаяад хэрэг үүсгэж, заналхийлэх байдлаар талийгаачийг дарамталж байсан.
Ө.Анхзаяа
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.24/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...
8 цагийн дараа
Д.Трампын зарлигт түр хориг тавьжээ DNN.mn
АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох зарл...
7 цагийн дараа
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 08 минутад ...
7 цагийн дараа
“Оскар-2025” наадамд нэр дэвшигчид DNN.mn
97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах Ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод гуравдугаар сарын гурванд зохион байгуулагдана. Тус наада...
7 цагийн дараа
Барилгын материалын худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа DNN.mn
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд