Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 24

Валютын ханш

value

гадаад

Д.Трампын зарлигт түр хориг тавьжээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 24

img

32

news-img

АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох зарлигт шүүгч түр хориг тавьжээ.

Тойргийн шүүгч Жон Коэнур уг зарлигийг “Үндсэн хуулийг илт зөрчсөн” гэж тодорхойлсон байна. Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон гэсэн дөрвөн муж улсаас тойргийн шүүхэд хандан зарлигийг хориглох хүсэлт гаргажээ. Түр хориг тавьснаар зарлигийн хэрэгжилтийг дараагийн шатны шүүн ажиллагаа хүртэл 14 хоногийн хугацаанд түр хойшлуулна.

АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох зарчим анх Үндсэн хуульд тусгагдаагүй байсан боловч 1868 онд Иргэний дайн дууссаны дараа боолоос чөлөөлөгдсөн иргэдийн харьяаллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэмж оруулжээ. Шүүгчийн шийдвэр гарсны дараа Д.Трамп давж заалдах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Түүнээс гадна тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойших гурав дахь өдрөө Жон Кеннеди, Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын үхэлтэй холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч мөн Зууван танхимд ээлжит зарлигууддаа гарын үсэг зурахдаа үр хөндөлтийн эсрэг тэмцэгч 23 хүнийг өршөөсөн байна.

Мөн Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамп хэлэхдээ, Канад улс АНУ-ын “муж улс болох” сонголт хийвэл татвар төлөхгүй гэжээ. Үүнээс гадна Сенатын танхимын гишүүд пүрэв гарагт Ардчилсан намын хэд хэдэн гишүүний дэмжлэгтэйгээр Жон Рэтклиффийг Тагнуулын төв газрын даргаар батламжилсан байна.

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байна DNN.mn

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн...

img

5 цагийн дараа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр их ...

img

5 цагийн дараа

1.2 их наядын санхүүжилт орон сууцны үнэ нэмэгдэх шалтгаан болсон уу? DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын зэх зээлд хэрэгжиж буй шинэ орон сууцны дундаж үнэ сүүлийн гурван жилд 8.0 орчим хувиар өссөн байна. Тодру...

img

4 цагийн дараа

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2023 оныхоос 445.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Эрүүл  мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны  жилийн эцэст  2 034.2 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс  445.5 т...

img

4 цагийн дараа

ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.24/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд