мэдээ
1670 иргэний газрыг чөлөөлжээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 24
19
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2028 он хүртэл гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулжээ. Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байгаа юм байна.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөгдсөн. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дэргэдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цаашлаад худалдаа үйлчилгээ, үзвэр үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөлтийг хийсэн. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загвар Сэлбэ дэд төвөөс эхлүүлнэ. Гурван төрлийн орон сууцыг барина. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцсон билээ.
Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг авч эхэллээ DNN.mn
Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болс...
8 цагийн дараа
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ DNN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.23) Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд Хууль тогтоом...
7 цагийн дараа
С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан DNN.mn
Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюунтай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны ...
7 цагийн дараа
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван ААН үнийн санал ирүүлжээ DNN.mn
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны т...
7 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд