мэдээ
Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 27
52
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй арга хэмжээ авснаа мэдэгдэж, ОПЕК-т үнээ бууруулахыг дахин уриалсны дараа газрын тосны үнэ уналаа.
Даваа гаргийн арилжаа эхлэхэд Brent маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 0.82 хувиар буурч, нэг торх нь 77.86 ам.доллар болсон бол WTI маркийн нэг торх газрын тосны фьючерс үнэ 74.02 ам.долларт хүрч 0.86 хувиар буурчээ.
ОХУ-ын орлогыг бууруулж, Украины мөргөлдөөнийг зогсооход дөхөм болох үүднээс газрын тосны үнийг бууруулахыг Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОПЕК-т хандан дахин уриалжээ.
Тэрбээр мөн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдэгдэхдээ, Москва Украины мөргөлдөөнийг зогсоох талаар тохиролцохгүй бол Орост тавьсан хориг арга хэмжээн дээр нэмээд шинээр татвар ногдуулна гэж сүрдүүлж, холбогдох бусад орон ч мөн адил татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины мөргөлдөөн болон нефтийн үнийн талаар Д.Трамптай ярилцахад бэлэн гэдгээ “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Тэд хэлэлцээ хийх үеэр илэрхийлэх байр сууриа бэлтгэж байна” гэж “JTD Energy” компанийн захирал Жон Дрисколл хэлээд, энэ нь газрын тосны зах зээлийг тогтворгүй болгож байна гэдгийг нэмж дурдсан байна. Түүний хэлснээр, Цагаан ордны шинэ тэргүүн гадаад зах зээл дэх Америкийн газрын тосны эзлэх хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд АНУ-д олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Д.Трампын бодлогыг харгалзан үзвэл газрын тосны зах зээл дэх эрсдэл бага зэрэг буурч магадгүй юм. “Д.Трамп ОПЕК-ийн зах зээлийн зарим хувийг эргүүлж авахыг хүсэж байгаа, тиймээс тэр бол өрсөлдөгч юм” гэж Дрисколл ярилаа. ОПЕК болон түүний холбоотнууд, тэр дундаа Орос улс Трампын уриалгад хараахан хариу өгөөгүй байгаа бөгөөд тус байгууллагын гишүүн орнууд дөрөвдүгээр сараас олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө DNN.mn
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ шаардлагатай техник хэрэгсэл болоод холбогдох ар...
4 цагийн өмнө
Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ DNN.mn
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжлэн өнөөдөр /2024.01.28/ ...
5 цагийн өмнө
Жаргалант, Нүхтийн аманд халиа, тошин үүсэж иргэд зорчих боломжгүй болжээ DNN.mn
Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23-р хороо Богдхан уулын Жаргалантын ам болон Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд халиа дошин үүсч иргэдийн...
5 цагийн өмнө
Татварын багц хуулийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд өрнөж байна DNN.mn
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татвар...
6 цагийн өмнө
Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна DNN.mn
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдс...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд