мэдээ
Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 28
52
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм.
Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрыг маргааныг таслан зохицуулж байна” хэмээв.
Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ.
Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэнэ. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлнэ. Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих юм.
Налайх дүүргийн менингококкт халдвар авсан хүүгийн бие маш хүнд байна DNN.mn
Налайх дүүрэгт менингококкын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн ...
8 цагийн дараа
Deepseek ба АНУ-ын AI чатботуудын хувьцааг төр худалдаж авбал ирээдүйтэй DNN.mn
Өнгөрсөн долоо хоногт Хятадын DeepSeek стартап алдартай ChatGPT-тэй төстэй үнэгүй чатботоо нийтийн сүлжээнд тавьсан. Гол давуу тал н...
8 цагийн дараа
Х.Баасанжаргал: Хаврын морин уралдааныг сэргээх оролдлогуудыг дандаа Засгийн газрын цаг үеийн бодлогуудтай холбож гаргадаг DNN.mn
Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа. -Саяхан болж өнгөрсөн “Морьтой жагсаал” буюу хаврын морин уралдааныг сэргээх гэдэ...
7 цагийн дараа
Ц.Дуламсүрэн: Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж байна DNN.mn
Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хаврын эрлийз морьдын урал...
7 цагийн дараа
“Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө DNN.mn
Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам эхлэхэд 7 хоног үлдлээ. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гу...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд