Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 30

Валютын ханш

value

гадаад

Deepseek ба АНУ-ын AI чатботуудын хувьцааг төр худалдаж авбал ирээдүйтэй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 30

img

30

news-img

Өнгөрсөн долоо хоногт Хятадын DeepSeek стартап алдартай ChatGPT-тэй төстэй үнэгүй чатботоо нийтийн сүлжээнд тавьсан. Гол давуу тал нь илүү тоног төхөөрөмж шаардахгүй, суралцах, ашиглах явц хялбарт байгаа юм. Иймээс энэ долоо хоногийн эхний хоёр өдөр DeepSeek АНУ, Их Британи, Хятадын иргэд татан авсан тоогоор ChatGPT-ийг гүйцэж түрүүлэв. Энэ үйл явдал барууны хөрөнгийн биржүүдийг доргиож, өндөр технологийн Nasdaq индексийн Америкийн хөрөнгийн биржийн үнэлгээг шууд л нэг их наяд ам.доллараар багасгаж орхив. Энэ явдлыг Andrees­sen Horowitz венчур сангийн хамтран эзэмшигч Марк Андреессен “Зөвлөлт Холбоот Улс 1957 онд анхны сансрын хиймэл дагуул хөөргөж, барууны шинжлэх ухааныхан шоконд орсон явдалтай зүйрлэж “Спутник агшин” гэж нэрлэснийг шинжээчид хамгийн сайн тодорхойлолт боллоо гэж дүгнэв. Ийнхүү хөрөнгө оруулагчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн технологийн хувьцаануудаа наадмын хуушуур шиг худалдаж эхлэв. Үр дүнд нь Meta, Alphabet, Nvidia, Apple болон бусад технологийн аварга компаниудын хувьцааг арилждаг Nasdaq индекс шууд 3.1 хувиар буурав. Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том компани байсан Nvidia хамгийн их хохирол амсаж, хувьцаа нь17 хувиар унаж, бараг 600 тэрбум ам.доллараа алдаж, Apple ахиад л тэдний урд оров. Nvidia-ийн хувьцааны үнэ АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн их уналт үзүүлж, өнгөрсөн оны есдүгээр сард Google-ийн толгой компани болох Alphabet 100 тэрбум доллар, Microsoft долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн амжилтыг ганц өдөрт л хоёр дахин ахиулж орхив. Мөн Америкийн чип үйлдвэрлэгч Broad­com компанийн үнэлгээ 17 хувиар буурав. Ази тивд гол хохирогчдын нэг нь технологийн компаниуд болон гарааны бизнесүүдэд идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг Японы SoftBank групп болов. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Трамп “Star­gate хамтарсан компаниар дамжуулан хиймэл оюун ухааны дэд бүтэц, технологид 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ” гэж зарласны дараа АНУ-ын хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцааны ханш өссөн билээ. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд асар их эрчим хүч шаардагддаг тул энэ явдал эрчим хүчний компаниудад ч эерэгээр нөлөөлсөн. Учир нь дэлхий даяар дата төвийн эрчим хүчний хэрэглээ арван жилийн эцэс гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж Goldman Sachs таамаглаж байгаа билээ. Жишээлбэл, Google өнгөрсөн 10 дугаар сард Kairos Power компанитай AI мэдээллийн төвүүдийг тэжээхэд жижиг цөмийн реактор ашиглах гэрээ байгуулсан бол Амазон өнгөрсөн гуравдугаар сард Пенсильвани мужид цөмийн эрчим хүчээр ажилладаг мэдээллийн төвийг худалдан авах болсноо мэдэгдсэн юм.

DeepSeek-ийн ард байрлах Ханжоу хотын стартапын гол хувьцаа эзэмшигч нь High-Flyer эрсдэлийн сангийн үүсгэн байгуулагч Лян Вэнфэн юм. Лян 2021 онд хиймэл оюун ухаантай загваруудыг хөгжүүлэхийн тулд Nvidia чипийг худалдан авч, өөрийн хөрөнгийн сангаас төлбөрийг нь төлж эхэлсэн байдаг. Харин 2023 онд тэрээр Хятадын зүүн хэсгийн Ханжоу хотод төвтэй DeepSeek компанийг үүсгэн байгуулжээ. Тэрээр саяхан Хятадын ерөнхий сайд Ли Цянь зохион байгуулсан уулзалтын үеэр харагдсан бөгөөд энэ нь DeepSeek-ийн ач холбогдол тэнд өсч буйн шинж тэмдэг юм. Түүний High-Flyer хедж-сан санхүүгийн өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ хиймэл оюун ухааныг ашигладаг бөгөөд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны явцыг тодорхойлох боломж олгодог юм. Ийм хедж-сангууд квант компьютер дээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа хүний дүгнэлтэд тулгуурлах бус статистикийн тоо, математик загварчлал, компьютерийн алгоритмыг ашигладаг юм. Лян Вэньфэний High-Flyer нь 2019 онд Хятадад 100 тэрбум юань буюу 13 сая орчим ам.доллар босгосон анхны квант хедж-сан болсон билээ. Энэ оны эхний сарын 10-нд нээлтээ хийсэн Deep­Seek-V3 AI загвар нь бага зэрэг хуучирсан, хүч чадал багатай Nvidia H800 чипүүдийг ашигласан гэж мэдээлж байсан бол өнгөрсөн долоо хоногт гарсан DeepSeek-R1 загвар нь OpenAI-ийн 01 загвараас 20-50 дахин бага үнэтэй болсон гэж мэдэгдсэн. Тус компани R1 загвар нь “янз бүрийн хэмжүүрээр” OpenAI-ийн О1-mini загвараас давсан гэж мэдэгдсэний дараа Artificial Analysis-ийн шинжээчдийн хийсэн судалгаа “Хятадын DeepSeek-R1 загварт 5,6 сая доллар зарцуулсан нь барууны Google, Meta, Anthropic-ийн боловсруулсан адил төст загваруудаас хамаагүй гэмээр бага үнэ юм” гэж дүгнэжээ. Жишээлбэл, өнгөрсөн жил AI компанийн Anthropic-ийн үүсгэн байгуулагч Дарио Амодэй “Барууны компаниуд өөрсдийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зардалд 100 сая ам.доллараас нэг тэрбум ам. доллар зарцуулж байна” гэж мэдээлж байсан билээ. Харин Лян Вэнфэн Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “AI хямд зардалтай байж л хүн бүрт хүртээмжтэй болно” гэж хэлжээ. OpenAI-ийн Сэм Алтман даваа гаригийн орой нийтийн мэдээллийн өөрийн X сайт дээр “Deep­Seek гайхшируулж чадлаа. Ялангуяа үүнийг бий болгосон үнэ нь… ” гэж бичжээ.

DeepSeek-ийн AI загвар нь дата төвөөс илүү гар утас, компьютер дээр ажиллахаар бүтээгдсэн тул Alphabet-ийн ChatGPT, Meta Platforms болон Gemini-тэй өрсөлдөх чадвартай юм. Энгийнээр хэлбэл, DeepSeek нь ChatGPT эсвэл Copilot зэрэг хиймэл оюун ухаан гэх котпьютерийн программуудтай адил чатбот бөгөөд “иргэдийн асуултад зөв хариулж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, амьдралаа сайжруулахад нь туслах” зорилготой юм. Тэгвэл Хятадын энэ DeepSeek “Орос ардчилсан улс мөн үү” гэсэн асуултад “Үндсэн хуулийнхаа заалтаар Орос нь ардчилсан улс боловч амьдрал дээр авторитори дэглэмтэй улс юм” гэсэн утгатай нэлээд дэлгэрэнгүй хариултыг орос, англи хэл дээр адилхан гаргаж ирж байна. Харин “Орос Украины дайн эхлэхэд хэн буруутай вэ” гэсэн асуултад хариулт нь “Энэ асуудал ээдрээтэй бөгөөд үзэл бодол, түүхэн нөхцөл байдал, үйл явдлын тайлбараас хамаарна” гэж эхэлж байгаа бол “Тяньаньмэний талбайд 1989 онд юу болсон бэ” гэдгийг оросоор асуухад энд болсон үйл явдлыг “харамсалтай явдал” хэмээн нэлээд дэлгэрэнгүй хариулж байна. Харин яг энэ асуултыг англи хэлээр асуухад “Уучлаарай! Энэ миний хэр хэмжээнээс хэтэрсэн асуулт байна. Хоёулаа өөр сэдвээр ярилцъя” гэж хариулж байгаа талаар нийтийн сүлжээгээр өргөн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ нь DeepSeek-ийн ирээдүй бүрхэг байгааг, харин бусад барууны AI чатботуудын үнэлгээ удахгүй нэмэгдэнэ гэдгийг батлан харуулж байна. Харин Deep­Seek нь барууны хиймэл оюун ухаан боловсруулах зардлыг эрс багасгаж, иргэдэд илүү хүртээмжтэй болгох боломжийг нэмэгдүүлж өгөв.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Улаанбаатар” өвлийн наадам “Скайрезорт” цанын баазад болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар” өвлийн наадмыг “Скайрезорт” цанын баазад  хоёрдугаар ...

img

1 цагийн дараа

Нийт 1.3 сая иргэн 104 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчээ DNN.mn

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн оны 10-12-р сарын хооро...

img

13 минутын дараа

“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт гурав дахь хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн ши...

img

1 минутын өмнө

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн...

img

1 цагийн өмнө

29 дэх удаагийн лигийн аваргаар “Хасу Мегастарс”, Улаанбаатар Финикс баг тодорлоо DNN.mn

 Монголын волейбол холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн 29 дэх  удаагийн тэмцээн гурван сарын турш үргэлжилж, аваргууда...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд