Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангайгаас чиглэлээс бусад чиглэлд 1000 төгрөгөөр зорчино DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 31

img

20

news-img

Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэв.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
•   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: 
•    QR кодоор төлбөр төлөх,
•    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
•    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
•    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
•    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
•    Замчлуулах,
•    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүү...

img

8 цагийн дараа

2024 онд эрх нь зөрчигдсөн 312 иргэний эрхийг сэргээжээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хори...

img

7 цагийн дараа

2024 онд Хэнтий аймгийн Онон суманд 7 дугаар сарын 25-нд 96.8 мм тунадас оржээ DNN.mn

2024 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд агаарт 40.8°С, Cүхбаатар аймгийн Баяндэлгэрт хөрсөн дээр 71°С хүрч ха...

img

7 цагийн дараа

“Squid Game” цувралын гуравдугаар улирал зун нээлтээ хийнэ DNN.mn

“Squid Game” цувралын гуравдугаар улирал 2025 оны зургадугаар сарын 27-нд “Netflix”-д нээлтээ хийнэ.  Тус цувралын хоёр ...

img

6 цагийн дараа

ХӨСҮТ: Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн DNN.mn

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ “Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд