мэдээ
Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 05

Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүсээд байна.
Эдгээр байршилд ГУББГ, НОБГ болон дүүргийн ОБХ-ийн албан хаагчид өдөр бүр ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна.
Тухайлбал, өнөөдөр ГУББГ-ын албан хаагчид ЧД-ийн 13, 14 дүгээр хороо, Хайлаастын даланд 1200 метр суваг татлаа.
ГУББГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн жил бороо их орсон учраас Улаанбаатар хотын хэмжээнд голын ай сав дагасан газруудад хөрсний усны түвшин өмнөх жилүүдтэй харьцуулахад их хэмжээгээр нэмэгдэж, оргил үедээ хүрч байна. Жишээлбэл, бидний ирээд байгаа Хайлааст орчимд өмнө нь халиа тошин үүсэж байгаагүй. Энэ жил километр орчим урттай халиа тошин үүссэн. Иймд бид халиа тошин үүсээд байгаа 46 байршилд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэдгийг хэлэв.
Хүйтний эрч ихсэхээр халиа тошин мөсөн доош шургаж урсдаг бол зарим хэсэгт дээш гарч мөсний хөлдөлтийн хэмжээг ихсэгдэг. Иймээс шаардлагатай газруудад шургуулах технологиор урсгаж, ажлын талбай ихтэй газруудад аль болох мөсний дээд талаар халиаг түрж ажиллаж байгааг албаныхан онцоллоо.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан талаар Үндэсний ста...
7 цагийн дараа
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун бол...
7 цагийн дараа
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эр...
7 цагийн дараа
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “Маш их” байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг аюулын үзүүлэлтүүд бол...
6 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөг байна
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн ба...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



