мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн байна DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 07
19
Хур тунадас: 03, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд ихэнх нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -29…-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9….-14 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын байдлаар 33 мянган жуулчин иржээ DNN.mn
Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улсад 33 мянган гадаад жуулчин иржээ. Өнгөрсөн оны энэ үед 28 мянган гадаад жуулчин ирж...
8 цагийн дараа
Г.Батзориг: Тэрбум гаруй ам.доллар гадагшаа урссан нь валютын нөөцөд нөлөөлөх нь дамжиггүй DNN.mn
Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа. -Гадаад валютын албан нөөц нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 11.2 хувиар б...
7 цагийн дараа
О.Алтангэрэл: Мэдээлэлд дурдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан DNN.mn
Угаартаж амиа алдсан зургаан хүн болон үлдэж хоцорсон хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэ...
7 цагийн дараа
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт тусална DNN.mn
Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл гаргаж, угаарын хийн хордлогоор г...
7 цагийн дараа
Өнөөдөр Азийн өвлийн IX наадмын нээлт болно DNN.mn
Азийн өвлийн спортын IX наадам Хятадын Харбин хотод хөшгөө нээнэ. Энэ удаагийн наадамд биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана,...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд