гадаад
Исламын улс бүлэглэлд тусалж байсан хакер хүүд 12 жилийн ял оноолоо

2016 оны 9 сарын 25

1
Исламын улс бүлэглэлд тусалж, АНУ-ын
төр, армийн албан хаагч 1,000 гаруй хүний мэдээллийг олж өгсөн гадаадын хакерт
20 жил шоронд хорих ялыг тус улсын шүүхээс Баасан гарагт оноожээ.Хакерыг өмгөөлж байсан хуульчийн төсөөлж байсан зургаан жилийн ялаас энэ нь
хэт урт хугацаатай ял болсон байна.Өмгөөлөгч Элизабет Муллин “яг үнэндээ Исламистуудын үзэл сурталд автаагүй,
төлөвшөөгүй, өсвөр насны хүүд хэт хүндэдсэн ял оноолоо” гэж ярьжээ.Ардит Феризи хэмээх 20 настай хэрэгтэн нь Косовогийн уугуул бөгөөд өнгөрсөн
жил Малайзаас баривчлагдсан юм.Түүнд АНУ-ын шүүх компьютер хакдалт, терроризм гэсэн хоёр зэрэг ял тулгасан
нь тус улсын түүхэнд анхны тохиолдол гэнэ.Тэрээр компьютерийн сүлжээнд нэвтэрч 1,300 орчим төр, армийн албан хаагчийн
нэр ус, имэйл хаяг, нууц үг, утасны дугаарыг нь олж авснаа Исламын улс
бүлэглэлд дамжуулжээ. Түүнийг нь террористууд халдлага хийх бай болгон зарлаж
байсан юм.Жагсаалтад дурдагдсан хүмүүс ямар нэг бодит хохирол амсаагүй ч тэдний
амьдралыг эрсдэлд оруулсан гэж шүүх үзжээ.Феризи нь Косовогийн муслим гэр бүлд төрж өссөн. Түүнийг дөрвөн настай
байхад НАТО-гийн агаарын цохилт Сербийн армийг нутгаас нь гаргаж, эцэст нь
Косово тусгаар тогтнож байжээ.Феризигийн гэр бүл, төрөл саднууд нь уг дайнд хэлмэгдэж байсан гэнэ. Өсвөр
насандаа тэр Косовогийн засгийн газрын сүлжээг хакдаж байсан ч ямар нэг шийтгэл
хүлээгээгүй байна. Дараа нь тэр онлайн аюулгүй байдлын чиглэлээр Малайзад
суралцаж байжээ. Энэ хугацаанд түүний сэтгэцийн өвчин хүндэрч байсан тухай
өмгөөлөгч нь мэдээлсэн байна.





Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна
Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гарг...
39 минутын өмнө
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр...
1 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр с...
2 цагийн өмнө
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан “Улаанбаатар галерей”-н хурлын танхимд үргэлжилж байна. Н...
2 цагийн өмнө
Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авли...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд