мэдээ
Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй

Админ
2025 оны 8 сарын 28

17

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, гийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол уруудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус ажлын хэсгийн хуралдаанд оролцлоо. Тэрбээр, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2018 онд 93 дугаарт жагсаж байсан бол 2024 онд 114 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш. Засгийн газар нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Албан хаагчдаа өдөр тутмын удирдлагаар хангаж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, удирдах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ ажлын хэсэгт оруулсан гэдгийг онцлоод авлигатай тэмцэх үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлж, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Үр дүн нь манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалт татах, иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэлээ.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ажлын хэсгийн чиг үүрэг, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд хүнд суртал, саад, дарамт учруулж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн зөвшөөрөл, дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд Албаны нууцын хуулийг хүчингүй болгох чиглэлээр тус тус хуулийн төсөл боловсруулах, олон улсын байгууллагын зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.





Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна
Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гарг...
2 цагийн өмнө
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр...
2 цагийн өмнө
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр с...
3 цагийн өмнө
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан “Улаанбаатар галерей”-н хурлын танхимд үргэлжилж байна. Н...
3 цагийн өмнө
Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй
Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авли...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд