Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Г.Ариунболор: Ардчилал хумигдаад, үг хэлэх эрх чөлөөг цензуртэй барьж байгаа нь өөрөө хэн нэгний эрхшээлд байна гэсэн үг

trend

Админ

img

2025 оны 8 сарын 28

img

29

news-img

Улс төр судлаач Г.Ариунболортой Ардчиллын IХ чуулганы талаар ярилцлаа.


-Герман улсын Конрад-Аденауэр сан Монгол Улсад Ардчиллын IХ чуулганыг “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт Ардчилал” сэдвийн дор зохион байгуулсан. Энэ сан ямар чиг үүрэгтэй, хэзээнээс Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн талаар тодруулахгүй юу?

-Конрад-Аденауэр сан нь 1994 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, иргэний эрх, улс төрийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн 130 орчим оронд өөрийн бие төлөөлөгчийн газартай. Германы улс төрийн сангууд олон нийтээсээ санхүүжээд дэлхий дахинд үзэл санаагаа түгээдэг онцлогтой юм билээ. Энэ сангийн хувьд Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан сүүлийн есөн жилийн хугацаандаа Ардчиллын чуулганыг жил бүрийн намар тогтмол зохион байгуулдаг болсон. Өмнө нь улс төрийн нам, улстөрч, судлаачид, төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүсийг уриад, сонгон шалгаруулалт явуулаад, судлаачдаар тодорхой сэдвийн хүрээнд жил бүр судалгаа хийлгэдэг байсан юм. Харин сүүлийн есөн жилд энэ судалгаагаа яаж олон нийтэд хүргэх вэ гэх асуудалд илүү төвлөрсөн. Тиймээс ямар нэгэн арга хэмжээ, чуулган зохион байгуулаад олон нийтэд нээлттэй түгээдэг байя гэх шийдэлд хүрсэн юм. Судалгаагаа зүгээр л хэвлээд орхих биш олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг болсон гэсэн үг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд болсон Ардчиллын чуулганыг ажиглавал жил ирэх тусам сэдвүүд нь хүндэрсэн байгаа. Энэ жил “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт Ардчилал” гэх сэдэв рүү орсон. Конрад-Аденауэрын сан олон улсын ардчиллын индекст ч тодорхой хувь нэмэр оруулдаг. Хийсэн судалгаанууд нь олон улсад хүчтэй нөлөө үзүүлдэг байгууллага. Энэхүү судалгааны индекс болон олон улсын ардчиллын индексээрээ ч Монгол Улс жил ирэх тусам ухарч байгаа учраас энэ чуулган маш их ач холбогдолтой.

-Энэ сангийн зүгээс Монгол Улсын ардчиллын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Чуулганы үеэр Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Виктор Франк Монгол Улс жил ирэх тусам ардчиллын индексээрээ ухарч, төрийн хүнд суртал өсөж байгааг онцолсон юм

 

Үүнийг бид Конрад-Аденауэрын сангийн байр суурь хэмээн үзэж болно. Мөн доктор Герхард Вахлерс “Гадаад дарамт буюу дотоод доройтлын үеийн ардчилал” сэдвээр илтгэл тавьсан. Дэлхий дахинд дайн болж байна. Үүнийг дагаад ардчилал улам л хумигдаж, авторитар дэглэмүүд ноёрхож байгаа ийм үед Монгол Улсын ардчилал улаан түвшинд байна гэж үзсэн. Мөн ардчилал хумигдахын хэрээр иргэдийн эрх ашиг ч хумигдаж байна гэх өнцгийг давхар хөндсөн. Энэ байгууллага нь Үндсэн хуульт ёсны мөн чанар, ач холбогдлыг таниулах чиг үүрэгтэй. Тэгвэл манайд ямар асуудлууд тулгамдаад байна вэ гэвэл сүүлийн найман жилийн хугацаанд Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл хэтэрхий данхайсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гарчихсан. Үндсэн хуульдаа манай улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдлийн засаглалын ялгаа, заагаа тодорхой зааж өгсөн хэрнээ Үндсэн хуулиасаа давсан Засгийн газартай болчихжээ. Энэ нь парламентат ёс буюу манай улсад УИХ маань хүчгүй болоод байна шүү гэсэн мессэжийг судлаачид өгөхийг зорьсон. Би судлаач хүнийхээ хувьд үүнтэй зуун хувь санал нийлж байгаа.

-Тэгвэл манай судлаачид ямар асуудал, байр суурийг дэвшүүлэв?

-Энэ судалгаанд МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дөрвөн профессор орж ажилласан. Хамгийн анхаарал татсан зүйл нь улс төрийн намыг дагасан томилгоо төрийн байгууллагуудад ихээр хийгдэж байгаа гэсэн асуудал юм. Энэ сэдэв олон нийтийн анхааралд ч өртсөн. Үүн дээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой дүн шинжилгээнүүд хийснээ танилцуулсан юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ардчиллын суурь үнэт зүйлсийн нэг. Гэтэл манай улс эрх чөлөөний индексээр сүүлийн долоон жилийн хугацаанд 34 байр ухарсан байна. Энэ ухралтын цаана иргэний мэдэх эрх ч 34 байраар ухарч, хязгаарлагдмал нөхцөл байдалд очиж байна гэсэн үг. Үүнийг чуулганы үеэр олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл олж хараад мэдээ, нийтлэл бэлтгэсэн байна лээ. Хэрэв бид цаашдаа энэ чигээрээ явах юм бол иргэдийн амьд явах эрх чөлөө ч хумигдана.

-Яагаад вэ?

-Манай улс нүдэнд ил харагдах хэмжээний агаарын бохирдолтой байхад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан, буурсан гэх албан мэдээг шууд хуулаад тавьж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө ямар ч эрх чөлөөгүй, энэ асуудлыг эрэн сурвалжлаад явах боломжгүй гэдгийг харуулж байна. Төрийн байгууллагууд бүгд өөрсдийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихсон. Түүгээрээ зөвхөн бэлтгэсэн, цензуртэй албан мэдээ гаргадаг. Яагаад Ардчиллын чуулган дээр хэвлэл мэдээллийн салбарыг тусад нь нэг бүлэг болгон авч үзсэн бэ гэвэл ардчиллын суурь зарчим, үнэт зүйл учраас. Манай Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн зорилго бий. Энэ зорилгыг биелүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний тулах багана, дөрөв дэх засаглал гэх өнцөг хүртэл яригдсан. Үүнийг ганцхан чуулган дээр яриад өнгөрөх биш, иргэд мэдэх эрхийнхээ төлөө дуугардаг, хэвлэл мэдээллийг худалдаж авахыг эсэргүүцдэг байх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд их хурц сэдвийг хөндсөн байсан. Яагаад “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт Ардчилал” гэх нэрийг өгөх болсон бэ?

-Би чуулганы үеэр энэ асуултыг доктор Герхард Вахлерсаас асуусан юм. Түүний илтгэлд яагаад эрхшээлтэй гэж нэрлэсэн бэ гэхээр монголчууд ардчилалдаа итгэхээ больчихсон. Хэзээ Үндсэн хуулийг хууль тогтоох байгууллага өөрчилчих бол гэх айдастай. Манай оронд ардчилал хумигдаад, үг хэлэх эрх чөлөөг цензуртэй барьж байгаа нь бид хэн нэгний эрхшээлд байна гэсэн үг. Хэрэв хэн нэгэн эрх бүхий хүн, улс төрийн нам, улс төрийн байгууллага, хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг эрхшээгээд эхлэх юм бол нийгэм тэр чигтээ эрхшээлд орно. Тиймээс олон нийт сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Бодит байдал, судалгааны үр дүнгүүд төрийн мэдээллээс зөрүүтэй гараад байна шүү гэх сигналийг өгөх зорилгоор энэ жилийн чуулганыг “Эрхшээлт ардчилал, эрхшээлт Үндсэн хууль” гэж нэрлэсэн юм билээ. МУИС-ийн багш нарын судалгаагаар ч Үндсэн хууль хэн нэгний эрхшээлд орж байна гэж гарсан. Манай МУИС-ийн Улс төрийн тэнхимийн багш нар хоорондоо зөвлөлдөж байгаад зүгээр л Ардчиллын чуулган гэж нэрлэхээс илүү судалгаануудынхаа үр дүнг багцлаад ингэж нэрлэсэн гэсэн. Маш оновчтой томьёолол гэж би бодож байгаа. Бид эрх чөлөөгөө өөрсдөө эрхшээж чадахгүй байна. Харин хэн нэгэн биднийг эрхшээгээд байна шүү дээ. Хоёр том гүрний дунд оршдог манай улс ардчиллаа алдах юм бол аль нэг улсын авторитар болох эрсдэл ойрхон байна гэх өнцгийг ч манай судлаачид онцолсон. Орос, Украины дайнтай холбоотойгоор бид эдийн засгаараа хүртэл эрхшээгдэж байна. Гадаад худалдааны хувьд манай орон далайд гарцгүй учраас эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө хоёрыг эрхшээчихвэл Үндсэн хууль ч хүчин чадлаа алдах хэмжээнд Монгол Улсын ардчилал аюулд орно. Дэлхий дахинд манай улсын ардчилал “Аюулд орсон ардчилал” гэдэг ангилалд орчихсон байдаг юм билээ. Дотоодын судалгаагаараа ч аюултай гэх ангилал руу орчихсон. Гадаадын байгууллагуудын судалгаагаар ч манай улс хагас ардчилалтай улс гэх ангилалд багтдаг байх жишээтэй.

-Ямар нэгэн гарц, шийдэл бий юу. Иргэд эдийн засаг, татварын дарамтад байгаа учраас иймэрхүү асуудалд анхаарах нөхцөл бүрдэхгүй байна уу?

-Шийдлийн хувьд судлаачдын зүгээс танин мэд, эрхээ шаард, хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад хяналт тавь гэх мэт зүйлсийг ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр манай иргэд хоногийн хоолоо олох хэмжээний нөхцөл байдалд байгаа шүү дээ. Тийм учраас институтийн асуудалд анхаарч чадахгүй байгаа. Удахгүй хүүхдүүдийн хичээл орох гэж байна. Тэгвэл өнөөдөр хүүхдийн формын мөнгө чухал болохоос улс төрийн эдгээр асуудал илүү чухал байж чадах уу.

Тиймээс бид үүнийг бодлогын түвшиндээ яаж авч үзэх вэ гэвэл олон улсын байгууллагуудтай хамтраад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд шингээж өгөх ёстой. Харин хяналтыг төрийн бус иргэний нийгмийн байгууллагууд тавих хэрэгтэй. Харамсалтай нь манай улсад төрийн бус байгууллагууд сүүлийн 15 жилийн дотор санхүүжилт байхгүй гэх шалтгаанаас үүдэн дөрөв дахин хумигдсан. Монгол Улсын хувьд төрийн бус байгууллага олон нийтээсээ санхүүжээд явах боломж байхгүй. Төр ганцхан тендер, эдийн засгийн асуудлууд дээр түншлэл хийх биш, иймэрхүү бодлогын асуудал дээр ч төрийн бус байгууллагуудтай түншлэл хийх ёстой. Жишээ нь, манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ жил ирэх тусам ухарч байна. Сэтгүүл зүйн салбарын хувьд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэсэн байгууллага бий. Аливаа салбарын ийм байгууллагуудад л тодорхой хянах эрхийг төр өөрөөсөө салгаад өгчих. Тэгвэл аяндаа хэвлэлийн эрх чөлөөний индекс өсөөд ирнэ. Харин төрийн хүнд суртлыг бууруулахад тусгай зөвшөөрлийг цуцалчих л хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг цуцлахаар аливаа асуудал жаахан задгайраад ирнэ. Харин хяналт, шалгалтын эрхийг хувийн хэвшилд өг. Ингээд төрийн хэтэрхий данхайсан эрх мэдлийг хувийн хэвшлийн түншлэл, бодлогын асуудлаар салгаж, шийдэж чадвал аяндаа ухарсан индексүүд сайжирна.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Мягмар: 2009 оноос яригдаж, 15 жил хүлээгдсэн төсөл бодит ажил болж байна

Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж мал аж ахуйг бүхэлд нь кластер байдлаар хөгжүүлэх, Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гарг...

img

2 цагийн өмнө

Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, хурд 4.5 км/цагаар нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нэмэгддэг авто замын түгжрэлээс урьдчилан сэргийлж НИТХ-ын дарга А.Баяр автозамын нэгдүгээр...

img

2 цагийн өмнө

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр с...

img

3 цагийн өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан “Улаанбаатар галерей”-н хурлын танхимд үргэлжилж байна. Н...

img

3 цагийн өмнө

Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлах үүрэгтэй

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авли...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд