мэдээ
Ахмад багш нарыг цол тэмдгээр шагналаа
2016 оны 9 сарын 29
205
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ, МАБХолбоо хамтран “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч, хөгжсөний 95 жил, олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 30 гаруй ахмад багшийн төлөөлөл оролцсон юм. Уулзалтыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсад 30 гаруй мянган ахмад багш бий. Тэдний төлөөлөл өнөөдөр энд хуран цуглаж, дурсамжаа ярилцаж сууна. Монгол Улсын хөгжлийг түүчээлсэн үе, үеийн төлөөлөл болсон та бүхэндээ баярын мэнд хүргэе. Эрдэм, номын буян дэлгэрэх болтугай” гэв.
Үүний дараа ахмад багш М.Тунгалаг, Ц.Чулуунцэцэг нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, н.Оюунцэцэг, н.Цэндсүрэн нарын багш нарыг “Бүтээлч багш”-аар шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр төр, нийгмийн зүтгэлтнүүд багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Дашрамд дурдахад, 10 гаруй жилийн түүхтэй “Монголын ахмад багш нарын холбоо”-г Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Амар тэргүүлдэг бөгөөд тэд удахгүй “Бүтээлч багш нарын III зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Баянхонгорын Гурванбулаг хамгийн их цастай байна DNN.mn
Цаг агаарын ажиглалтын 1 хоногийн буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 12 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын той...
8 цагийн дараа
SPEAK OUT: “Төр Евразийн хэлэлцээрийг эргэн харж, үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй” DNN.mn
Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ-д энэ долоо хоногт өргөн барих...
7 цагийн дараа
НҮБ: Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ DNN.mn
Сүүлийн хэдэн арван жилд Европт чонын тоо толгой бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ махчин амьтан зуу гаруй жилийн турш үзэгдээгүй улс ...
7 цагийн дараа
Дараах автобусны чиглэлд өөрчлөлт орууллаа DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр дараах автобусны чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ. Y:30 Сүхбаатарын талбай-Натур худалдаан...
7 цагийн дараа
“Хавдар судлалын үндэсний төв II”-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв II”-ыг барих асуудлаар мэдээлэл өглөө. Ерөнхийл...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд