Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн удирдлагууд Налайхын уурхайн нөхцөл байдалтай танилцлаа

trend

img

2017 оны 3 сарын 19

img

38

Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох
албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай нь
танилцлаа. Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал нь уурхайн үйл
ажиллагаа гэдгийг дүүргийн удирдлагууд нь хэлж байна.

1922 онд Налайхын их уурхайг “Монголын
анхны улсын үйлдвэр” хэмээн бүртгэж авснаар нийслэл хотыг нүүрсээр
хангах зориулалттай үйлдвэр байгуулагдан ажиллаж байгаад 1995 онд их
уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэсэн ч уурхай
хаагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд энд иргэд, аж ахуйн нэгжүүд
далд аргаар, хувиараа нүүрс олборлосоор өнөөдөр нөхцөл байдал туйлын
хүнд болжээ. Олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлын бүстэйгээ нийлснээс
иргэд амьдрах аюулгүй байдал үндсэндээ алдагдсан байна. Энэ талаар
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Энд хүн амьдрах аюулгүй байдал
алдагдаад байна. Айлуудын хашаан доогуур уурхайн олборлолт явагдаж байна
гэсэн үг. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Уурхайг эзэнтэй
болгохоос гадна зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэнд,
амь насанд эрсдэл үүсгэж байгааолборлолтыг даруй зогсоох шаардлагатай.”
хэмээн ярилаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
Ц.Дашдорж хэлэхдээ “Энэ хэсэгт тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа
эрхэлж байгаа 31 аж ахуйн нэгж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд
хангалттай үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл учир дутагдалтай. Учир нь
2017 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан нэг ч газар байхгүй. 2016
онд гэхэд нэг л бий. Мөн ТЭЗҮ боловсруулсан 2 аж ахуйн нэгж байгаа.
Харин хууль бусаар 150 гаруй ам гаргасан байна. Салбарын яамны зүгээс
тусгай зөвшөөрлийн энэ асуудалд нь шийдэл гаргаж өгөх, зохих
шалгууруудыг хангуулна.” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уурхай
хаагдсанаас хойш хууль бусаар олон иргэн олбордолт хийсээр байгааг
хэлээд “Энэхүү байдал нь хүний амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Он гарсаар 2 иргэн амь насаа алдсан. Холбогдох байгууллагаас тодруулахад
энэ онд 1 ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй юм байна.Хэрэв энд үйл
ажиллагаа явуулж л байгаа бол хуулийн дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ
хууль зөрчсөн ч иргэдийн амжиргаагаа залгуулж байгаа зүйл нь энэ учраас
энд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн хангах вэ
гэдгийг бид цогцоор нь ярилцаж байна.” хэмээсэн юм.

Налайх дүүрэгт ажилласан УИХ, Засгийн
газрын гишүүд, хотын удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж, санал
хүсэлтийг нь сонссон. Энэ үеэр иргэдийн голчлон тавьсан асуудал нь мөн л
налайхын уурхайтай холбоотой байсан юм. Тухайлбал, ахмад уурхайчдын
нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайдад хандан хүслээ.
Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Цэрэнжав “Би налайхын уурхайд
ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Олон жил хүнд нөхцөлд ажилласан ч одоо
хамгийн бага тэтгэвэр авч байна. Үүнийг шийдвэрлэж өгөөч.” хэмээлээ.
Тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А.Ганболд “Засгийн газраас
уурхайчидтай холбоотой тогтоол гаргаж өгөхийг хүсэж байна. Бидний нөхөн
төлбөрийн асуудлыг шийдэж өгнө үү. Налайхын уурхай эзэнгүй байна. Хүнд
нөхцөлд ажиллаж байсан уурхайчид маш бага тэтгэвэр авч байна.” гэв.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлэхдээ
“Ахмад уурхайчид нөхөн олговрын асуудлыг хөндөж байна. Уурхайн гүнд
хортой нөхцөлд ажиллаж байсан иргэд 1990-ээд оны үед уурхай хаагдахад
ажилгүй болж, тэтгэвэрт гарсан. Ингэхдээ тухайн үеийнхээ цалингийн
хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоо хаанаа ч хүрдэггүй.
Тиймээс нөхөн олговрын асуудлыг нь шийдэж өгөөч гэж олон иргэн хүсэж
байна.” гэлээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс уурхайн нөхцөл байдалтай
газар дээр нь очиж танилцан, иргэдийн санал бодлыг сонссон учраас
тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ гэж иргэд үзэж байгаагаа хэллээ. УИХ,
Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд ч налайхын уурхайн
асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ

Өвөр гүнтийн 4.5 км авто замыг энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний эхний 2 км авто замыг шинэчилж байна. Уг замыг маргааш 06:00 ца...

img

1 цагийн дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...

img

6 минутын өмнө

“Хааны эрэлд-2025” 24 орны цэрэг дайчид оролцож байна

Энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн далбаа  “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв...

img

1 цагийн өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц...

img

2 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд