Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Нийгмийн сүлжээнд эх хэлээрээ зөв бичиж, хүүхэд залуустаа үлгэрлэе

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 6 сарын 15

news-img

Аялгуу сайхан монгол хэлээ нандигнан хайрлаж, цэвэр ариунаар хадгалж явах нь монголчууд бидний эрхэм үүрэг. Харамсалтай нь, өнөөдөр ялангуяа залуусын дунд монгол хэлээрээ зөв, цэгцтэй, утга найруулга төгөлдөр ярьж, бичих чадвар суларсаар байна. Энэ нь ерөнхий боловсролын сургуульд эх хэлний хичээл хангалттай үр дүнтэй явагдахгүй байгаагийн илрэл гэчихвэл хэтийдсэн болохгүй биз.

Найруулга зүйн дасгал дутмаг, уран зохиол унших цаг хомсоос гадна гадаад хэл, технологи хүчтэй нөлөөлсөөр байна. Тухайлбал, англи, солонгос зэрэг гадаад хэлний нөлөө ихэсч, холимог үг хэрэглэдэг болсон нь эх хэлний гажуудалд томоохон жин дарж буй. Жишээлбэл: “Чатлая”, “Аппаа татсан уу”, “Контентоо шэйрлэчих” гэх мэтчилэн эх сайхан хэлээ гадаад хэлтэй холивол хэлний дархлаа сулрах аюултай билээ.

Өнөөдөр нийгмийн сүлжээ ашиглахгүй монгол хүн гэж бараг байхгүй болсон. Гэвч нийгмийн сүлжээнд дүрмийн алдаатай, хэт товчилсон, доромж, бүдүүлэг үг хэллэг бүхий видео, бичлэгүүд түгээмэл болсон нь харамсалтай.

УИХ-ы н г ишүүдээсээ эхлээд хүний санаанд оромгүй үг хэллэгээр ярьж, өөр хоорондоо дайсагналцаж, бусдыг доромжилж байна. Нийгэмд нөлөө бүхий эрхмүүд, өөрсдийгөө инфлүүнсэр, көүч гэж өргөмжилсөн эрээвэр хураавар нөхөд ч элдэв хараал урсгаж, эх сайхан хэлийг минь гутаан доромжлоод зогсохгүй нийгмийн сүлжээ хэрэглэгч хүүхэд, залууст маш буруу үлгэр дуурайл үзүүлсээр байгааг анхаарах цаг болжээ.

Олон нийтийн сүлжээнд хэлний хэрэглээний хяналт, стандарт бий болгох шаардлагатай санагдана. Үүнээс өмнө эхлээд томчууд бид нийгмийн сүлжээнд зөв бичиж, монгол хэлээ цэвэр хэрэглэж, хүүхэд залуустаа үлгэрлэх нь юу юунаас чухал байна.

Монгол хэл бол бидний үнэт өв. Цахим орчинд ч гэсэн “Монгол хүн монгол хэлээрээ зөв ярьж, бодож бичих нь монгол соёлын суурь баталгаа болох юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 тохиож байна

Богд Зонховын дүйчэн буюу Зулын 25 арванхоёрдугаар сарын 14-ний ням гарагт тохиож байна. Зулын 25-ны өдрийн талаар Гандантэгчэнлин х...

img

7 цагийн дараа

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ...

img

6 цагийн дараа

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна ХҮН намын 10 жилийн ойн баярын хурлыг нээж ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар са...

img

5 цагийн дараа

“Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан болно

БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан энэ сарын 20, 21-нд Өвөрхангай а...

img

5 цагийн дараа

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар өн...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд