Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Б.Өсөхбаяр: Нийслэлийн хэмжээнд хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг, залилан мэхлэх гэмт хэргүүд түгээмэл үйлдэгдэж байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 14

news-img

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Өнөөдөр зохион байгуулагдаж буй “Дүн шинжилгээ судалгааны баг”-ийн өргөтгөсөн хурлын ач холбогдол юу вэ?

-Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан “Дүн шинжилгээ судалгааны баг”-ийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж байна. Бид энэхүү хурлыг зохион байгуулахдаа зөвхөн тоон мэдээлэл, статистик ярихгүйгээр удирдах албан тушаалтнууд хариуцсан нутаг дэвсгэртээ ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах вэ. Түүнийхээ үр дүнг яаж үнэлэх вэ гэх мэт асуудлуудыг хэлэлцэж байгаа. Тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга ямар, ямар урьдчилан сэргийлэх ажил хийж гүйцэтгэж, ямар хэмжээний үр дүнгийн хүлээлт тавьсан бэ гэдгээ илтгэл хэлбэрээр танилцуулна.

Үүнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн ахлах багш болон бусад эрдэмтэн судлаач, Нийслэлийн цагдаагийн урьдчилан сэргийлэх албаныхан шүүгчээр оролцож байгаа. Нэг сарын хугацаатай судалгааны ажлын үр дүнг үнэлж дүгнэнэ гэсэн үг. Харин үүнээс гарсан үр дүн улсын болон нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэгжих боломжтой юу. Өөрөөр хэлбэл, судалгааны ажлаа практикт туршиж үзнэ. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлын гол цөм нь удирдах албан тушаалтнууд ажлаа ойлгож байна уу гэдэгт оршиж байгаа юм. Өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэр дээрээ хэрхэн ажлаа зохион байгуулах вэ гэдгээ алба хаагчдынхаа өмнө илтгэл хэлбэрээр танилцуулаад, санал дүгнэлт аваад, ажлаа зохион байгуулах юм.

-Нийслэлийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгддэг вэ?

-Нийслэлийн хэмжээнд гурван төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 орчим хувийг эзэлж байна. Үүнд хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг, залилан мэхлэх гэмт хэргүүд багтдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн 80 орчим хувь нь цахим орчинд үйлдэгддэг байх жишээтэй.

Үүнийг дагаад иргэдийн цахим хэрэглээнд ямар хязгаарлалтууд тогтоож болох вэ гэх асуудал яригддаг. Гэтэл нөгөө талд иргэд цахим хэрэглээндээ хязгаарлалт тогтоолгох хүсэлгүй байдаг юм.Тоон судалгааг харвал цахим орчин дахь залилах гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь 25-45 насныхан байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс нь цахим орчинд ямар нэгэн бараа, материал худалдаж авахдаа хялбаршуулах үйлчилгээ сонгодог учраас энэ нь дийлэнхдээ залилах гэмт хэрэг байдаг. Онлайнаар худалдаа хийдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд сануулсаар байхад хэн нэгэн этгээд холбогдоод урьдчилгаа мөнгөө шилжүүлэхгүй бол таны барааг хүргэхгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар залилах гэмт хэрэг үйлддэг. Түүнчлэн телеграм орчинд, эсвэл иргэдийн фэйсбүүк хаягийг нь хакерддаг.

-Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн олон нийтийн газарт үйлдэгддэг үү?

-Нийслэл хотын хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэг, худалдаа үйлчилгээний газруудыг дагасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгддэг. Хамгийн энгийнээр хэлэхэд, хүний биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах гэмт хэрэг давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүн бие биеэ танихгүй хэрнээ мөргөлдөх, шүргэлцэх, бүжгийн талбайд нэгнийхээ хөл дээр гишгэсэн гэдэг ч юм уу нийгмийн дэг журмыг сахиагүй, жижиг зүйлээс болоод маргалддаг. Ингээд хүний биед санаатайгаар гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа юм.

Эцэст нь хэн нэгэн хохирдог, эрүүлжүүлэх байранд хүргэгддэг. Эсвэл цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллээр очоод газар дээр нь шалгахад бие биеэ таньж эхэлдэг байх жишээтэй. Тухайн хоёр хүний хооронд ямар ч харилцаа үүсгээгүй хэрнээ жижиг зүйлээс үүдсэн зодооны асуудал байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь дийлэнхдээ баар цэнгээний болон олон нийтийн газар үйлдэгдэж байна. Хэн нэгэнд зөв шаардлага тавьдаг, зарчимч хүн гэж байдаг. Хамгийн гол нь тухайн шаардлагыг хүлээж авах хүмүүсийн өнцөг, хандлагаас их зүйл шалтгаалдаг. Олон нийтийн газар зөв шаардлага тавьж байхад зөвөөр хүлээж авалгүйгээр “Чамд ямар хамаатай юм” гэх хандлага гаргадаг ч юм уу. Иймэрхүү жижиг зүйлээс болоод л маргаан, зодоон үүсч байгаа юм.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд ажилгүйдэл, ядуурал гэх мэт бусад нөхцөлөөс шалтгаалдаг. Эсвэл хүн өөрийнхөө эд хөрөнгөд хайхрамжгүй хандсанаас үүдэн эд зүйлээ хулгайд алдах тохиолдол байна. Улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг нь энэ оны эхний 11 сарын байдлаар 12 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа.

-Тэгвэл цагдаагийн байгууллагаас ямар, ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг дээр урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлуудыг тогтмол явуулдаг. Олон улсад 20 хувийн өсөлттэй байна гэж бодвол Монгол Улсын хэмжээд 15 хувьд барьж байгаа гэсэн тодорхой төсөөлөлтэй байдаг. Ер нь цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь дэлхий дахинд 2030 хүртэл өсөх хандлагатай байгаа. Цахим орчны хэрэглээ, хүмүүсийн дадал хандлагаас үүдэлтэй юм. Үүнийг олон улсын шинжилгээний хүрээлэнгээс тогтоочихсон. Харин 2030 оноос хойш буурах магадлалтай. Учир нь хүмүүсийн цахим хэрэглээний соёл төлөвшинө гэсэн.

Харин баар цэнгээний газар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хувьд цагдаагийн байгууллагаас явган, авто эргүүлийнхээ тоог тодорхой хүн хүчээр нэмэгдүүлсэн. Ялангуяа шинэ жилийн баяр дөхсөн энэ үед аж ахуйн нэгж байгууллагууд баяраа хамтарч тэмдэглэдэг шүү дээ. Үүнийг дагаад хүн бэртэж гэмтэх, осгох, олон нийтийн газарт хэрүүл маргаан, зодоон үүсгэх тохиолдол эрс нэмэгддэг. Тиймээс энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилждэг юм. Өөрөөр хэлбэл, эргүүл, хяналт шалгалтад ажиллах алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлж, уртасгасан цагаар ажиллуулах гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авдаг.

А.Даваадулам
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсчээ

 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ. Сүхбаатар дүүрэгт ши...

img

6 цагийн дараа

Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 тохиож байна

Богд Зонховын дүйчэн буюу Зулын 25 арванхоёрдугаар сарын 14-ний ням гарагт тохиож байна. Зулын 25-ны өдрийн талаар Гандантэгчэнлин х...

img

5 цагийн дараа

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ...

img

4 цагийн дараа

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна ХҮН намын 10 жилийн ойн баярын хурлыг нээж ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар са...

img

3 цагийн дараа

“Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан болно

БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан энэ сарын 20, 21-нд Өвөрхангай а...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд