мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна

Админ
2025 оны 6 сарын 15

70

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн билээ. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус блокийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон албаны хүмүүс ажиллалаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулаад байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Саяхан дулааны гуравдугаар цахилгаан станцад харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторд гэмтэл үүссэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэсэн мэдээлэл аваад байна. Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Улаанбаатар хот 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулалт хийсний үр дүн юм. Мөн үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээр хийж байна. Өнөөдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хотын 100 хувийн өмчлөлийн батарей станц мөн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ жил эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог хангаж, Хүннү хотод 300 МВт нарны станц, 90 МВт батарей станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж, 34 МВт эрчим хүч гаргаж авах төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын бохирын үнэрийг шийдэх зорилгоор төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж 10 МВт эрчим хүч үйлдвэрлэх төслийн хөрөнгө оруулалтыг босгож байна. Долоодугаар сарын эхээр ТЭЦ-5 төслийн тендер сонгон шалгаруулалт дуусна” гэв.
Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитоор нэмэгдүүлж, иргэд, ААНБ-ын ажиллаж, амьдрах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах суурь шалтгааныг шийдэж өгөх нь нэн тэргүүний ажил бөгөөд цаашид ч Эрчим хүчний яамтай хамтран Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах эх үүсвэрүүдийг барьж байгуулахад төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар тодотголоо.





ТОЙМ: “Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисэж явна” гэв
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Жаргалан...
8 цагийн дараа
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ
Өвөр гүнтийн 4.5 км авто замыг энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний эхний 2 км авто замыг шинэчилж байна. Уг замыг маргааш 06:00 ца...
8 цагийн өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
9 цагийн өмнө
“Хааны эрэлд-2025” 24 орны цэрэг дайчид оролцож байна
Энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн далбаа “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв...
10 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

иргэн
МАН- н засаг барьсан 30 гаруй жилд хийгээгүй ажлыг Нямбаатар богино хугацаанд хийсэн гавьяатай. Нямбаатар цахилгаан станцыг бариулаагүй бол өнгөрсөн өвөл яах байсан бол ? Одоо шинэ блокыг ашаглалтанд оруулахгүй бол 2025 оны өвөл УБ хот хөлдөх үү? Нямбаатар шиг бүтээлч ажиллаж байгаа сайд дарга нар ер нь байгаа юмуу? Гэтэл түүнийг байнга шүүмжлэх юм….