онцлох-нийтлэл
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

2017 оны 5 сарын 09

1
Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Нэгэн цагт Монгол, Оросын цэрэг дайчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, цус урсгасан дайнд ялалт байгуулсан бөгөөд тэдний ялалтыг мөнхжүүлэх, үрэгдсэн цэрэг дайчдаа санан дурсах үүднээс дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон Ялалтын маршал гэгдэх Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Казахстан улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон Монголын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов. Мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилчид ард түмний хөдөлгөөн болох “Үхэшгүй хороо” үйл ажиллагаанд нэгдэн дайнд оролцсон, ар талд ажиллаж байсан төрөл садангийн гэрэл зургийг барин цэцэг өргөх ёслолд оролцлоо.
Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ. 1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн II дугаар хороонд шилжүүлжээ.
Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн байдаг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, зургаан тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд “фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.





Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохи...
8 цагийн дараа
Бөгж, цүнх чухал. Баялгийн сан бүр чухал
Ерөнхий сайд огцрох шалтаг болгосон хүүгийнхээ зарцуулсан мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох ёстой. Энэ чухал л даа. Үүнийг АТГ ш...
8 цагийн дараа
Сүхбаатарт хээрийн түймрийн улмаас 1650 га талбай сүйджээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн “Талын-Агуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс бар...
8 цагийн дараа
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсчээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04...
8 цагийн дараа
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэх...
8 цагийн дараа
Сэтгэгдлүүд