Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Бөгж, цүнх чухал. Баялгийн сан бүр чухал

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 5 сарын 21

news-img

Ерөнхий сайд огцрох шалтаг болгосон хүүгийнхээ зарцуулсан мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох ёстой. Энэ чухал л даа. Үүнийг АТГ шалгаж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ үүнээс илүү чухал нь Баялгийн сан. Дэлхий дээр Баялгийн сангаа амь оруулж, төгс хэрэгжүүлсэн орон бол яах аргаггүй Норвеги. Манайд ардчилсан хувьсгал өрнөж байх үед буюу 1990 онд Норвегид газрын тосны орлогоор байгуулсан Баялгийн сан амь орж байсан. Өдгөө 34 жилийн дараа 1.5 их наяд ам.доллараас давсан хөрөнгөөрэй дэлхийд аль ч улсын Баялгийн санг дагуулахгүйгээр тэргүүлж байна. Бүр араас нь Чили, Сингапур зэрэг орнууд зэрэгцэхгүй ч Баялгийн сан нь жил ирэх тусам хэдэн тэрбум ам.доллараар өсч байгаа юм. Харин манайд 34 жилийн дараа хийх биш дээрх улс, орнуудтай адил цаг хугацаанд эхлүүлэх боломж нь байсан. Харамсалтай нь Баялгийн санг эхлүүлэх гэж олон Засгийн газар оролдсон боловч огцорсон. Өөрөөр хэлбэл 34 жил чадаагүй ажлыг Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газар хийсэн нь үнэн. Баялгийн сан амь орж, бодитой болсоноор иргэн бүр хувь хүртэж эхэлсэн. Магадгүй бага байж болно. Гэхдээ л Баялгийн сан ийм шүү гэдгийг монголчуудад мэдрүүлж чадсан Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ. Нөгөөтэйгүүр зөвхөн Монголд ч гэлтгүй ямар ч оронд улс төрийн хүрээнд нэгдмэл байж, том төслүүдийг хөдөлгөх шийдвэр гаргахад бодлого тодорхойлогчдоос зориг шаарддаг. Монголд тэр дундаа Улаанбаатар хотод болсон нэг жишээ хэлье. 2011 онд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байлаа. Тухайн үед хот хурдацтай тэлж, автомашины тоо огцом өсөж, түгжрэл нийслэлийн иргэдийн хамгийн том асуудал болж байв. Яг өнөөдрийнх шиг нийслэлчүүд түгжрэлээ шийд гэдэг шаардлагыг хотын удирдлагуудад тавьдаг байсан. Ингээд хотын дарга шийдвэр гаргаж  автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдлийг танилцуулсан байдаг. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуульд нөлөөлнө гэж намаас нь үзэж уг шийдвэрийг бодлогоор хэрэгжүүлээгүй зогсоосон. Дараа нь хотын даргаар Э.Бат-Үүл сонгогдон энэхүү шийдвэрийг баталж, хэрэгжүүлсэнээр нийслэл хот 2012 оноос эхлээд дугаарын хязгаарлалт болон тэгш сондгойгоор явах зохицуулалт үйлчилж эхэлсэн байдаг. Э.Бат-Үүлээс хойш хотын даргаар олон хүн солигдсон ч энэхүү шийдвэрийг цуцалж чадаагүй өдийг хүрсэн. Мэдээж түгжрэлийг бууруулах зөв шийдэл биш ч гэлээ үүнээс илүү дээр шийдлийг одоог хүртэл гаргаж ирээгүй л байгааг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл Г.Мөнхбаяр болон Ардын нам энэ шийдвэрийг гаргахдаа зориг нь дутсан. Харин үүнийг Э.Бат-Үүл зориглож хийсний хүчинд өдгөө зам дээрээ таг зогсчихгүй л явж ирлээ. Энэ утгаараа аливаа шийдвэрийг зориглож хийх хүн ховор. Үүнтэй адил хамтарсан Засгийн газар байгуулахаас эхлээд том төслүүдээ зарлаж, улмаар Баялгийн санг амь оруулах зоригтой хүн Л.Оюун-Эрдэнээс өөр хэн ч байгаагүй. Хэрэв хүүхдийнх нь тансаг хэрэглээг шалтаг болгож огцруулахаар тэмцэгчид санасандаа хүрч, Л.Оюун-Эрдэнэ ажлаа өглөө гэхэд түүний эхлүүлсэн том төсөл, Баялгийн сангийн бодлогыг хэрэгжүүлэх хүн гарч ирэхгүй. Үнэндээ хамтарсан Засаг огцорч дараагийн засгаа МАН дангаараа бүрдүүлээд явбал юун Баялгийн сан, юун хөгжлийн мега төслүүд явах битгий хэл кабенетаа хагас жилийн хугацаанд ч тогтвортой байлгаж чадахгүй. УИХ руу оруулсан Засгийн газрын бүх хууль гацна. МАН-ын дан Засгийн газар дэндүү том сөрөг хүчинтэй болох учраас тэр. Парламентын дэмжлэггүй болсон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа алхам дутамд доголдож эхэлнэ. Ийм Засгийн газар нөгөө л 1.5 жил гэдэг цикл рүүгээ буцаад орно гэсэн үг. Цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн эрх баригчид амжилт горьдох боломжгүй нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүгдийг угтаа өнөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ийм атал аливаа асуудалд яагаад хүлцэнгүй байгааг гайхаж байна. Яагаад аясаар нь явна вэ…

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ГИХГ: 7 байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үй...

img

5 цагийн өмнө

Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж

Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өнд...

img

6 цагийн өмнө

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шивэгчний үлгэр”

Энэ бол Канадын эмэгтэй зохиолч Маргарет Этвүүдийн “дистопи роман” хэмээх төрлийн зохиол юм. Ийм зохиолын үйл явдал ойрын ирээдүйд б...

img

7 цагийн өмнө

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх жагсаалт, товыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025....

img

8 цагийн өмнө

“Алтан цом”-ын барилдаан ням гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилд...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

TravisPhowl

¡Hola, fanáticos de las apuestas en línea!
[url=https://casinofueradeespana.xyz]casinofueradeespana[/url]
Casinos online fuera de espaГ±a con apuestas en vivo y rГЎpidas – http://casinofueradeespana.xyz/
Casinofueradeespana.xyz es una referencia para quienes buscan operadores seguros y con buena reputaciГіn internacional. Sus anГЎlisis incluyen aspectos clave como pagos, soporte y seguridad. Es una guГ­a confiable para el apostador moderno.
¡Que disfrutes de sesiones victoriosas !

trend

Gregoryged

find more [url=https://thecoin-ase.net]coinbase login[/url]

trend

Stevenmoica

[url=https://kra33cc-cc.ru]kra33cc[/url] – kraken ссылка зеркало, kraken onion ссылка

trend

Davidlip

[url=https://kra-33at.at/]кракен войти[/url] – кракен сайт, kraken вход

trend

Miguelmidge

[url=https://krak-33.at]кракен клир[/url] – кракен сайт, kra33

trend

CarlosBraws

[url=https://kra—34.at]kraken сайт[/url] – kra34.at, kraken34

trend

сонгогч

ЭВСЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МОНГОЛЧУУДЫН 34 ЖИЛ ХҮЛЭЭСЭН “ШАР ТОС”. Ховорхон боломж. Эвсэлийн Засагаа огцруулбал “тамын тогоо” -ндоо дахин 30 жил чанагдах болно… “муу хүний гэдсэнд шар тос тогтохгүй” , “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэдэг болох байх . Ухамсар дорой, овилгогүй хэдэн хүн, сошиалын сэвэлтээс болж засаг төр хямрах ёсгүй. Монголын дайснуудыг баярлуулж бүр ч болохгүй…Монгол хүний зүрх сэтгэлтэй л юм бол ийм наад захын зүйлийг ойлгомоор юм.

Онцлох нийтлэлүүд