мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Админ
2025 оны 5 сарын 21

18

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосны дагуу 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт Улаанбаатар хотод 1854, улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна. 2025 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд нийтдээ ажлын дөрвөн өдөр үргэлжилнэ. Өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн. Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Бидний зүгээс шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэхийг үргэлж анхааруулдаг. Учир нь хоцорсон тохиолдолд тухайн улирлынхаа дараагийн ээлжид ахин өгөх боломжгүй болдог. Иймээс хариуцлагатай байхыг шалгалт өгч буй иргэддээ анхааруулж байна” гэв.
Энэ жилийн эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1681 иргэн бүртгэгдсэнээс 1195 иргэн шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 625 (52%), монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 531 (44%), дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 504 иргэн тус тус тэнцэж, 504 иргэн буюу 42,2 хувь нь нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.





УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ
УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach...
8 цагийн дараа
“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 8...
8 цагийн дараа
“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна. Г...
7 цагийн дараа
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн г...
7 цагийн дараа
Цаг явж эхлэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоноосоо хойш гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярив. Хоё...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд