Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 27

Валютын ханш

value

онцлох-нийтлэл

Олимпын аварга Н.Түвшинбаяр “Чингис хаан” одонгийн эзэн болно

trend

img

2017 оны 11 сарын 14

img

5

Related imageМонгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг тодруулан, шагнадаг билээ. Энэ жилийн шагналын эзнийг маргааш олон нийтэд зарлах юм байна. Энэ жил төрийн дээд одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу 11-р сарын 19-нд гардуулна. ‘Чингис хаан’ төрийн дээд одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд хүртээдэг. Энэ жилийн хувьд ‘Чингис хаан’ одон хүртэх магадлалтай хүмүүсийн тоонд Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, ‘Азийн тэргүүн найрагч’ шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нар яригдаж байгаа аж. Тэгвэл энэ жил энэхүү эрхэм хүндтэй шагналыг олимпын аварга Н.Түвшинбаяр хүртэх нь нэгэнт тодорхой болсон бололтой. 2005 оноос гардуулж эхэлсэн энэ шагналыг 10 хүн хүртсэн ба анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар нар уг эрхэм шагналын эзэд болсон билээ.


img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголын дугуйчид Азийн аваргад оролцож байна

БНХАУ-ын Гүйжоу хотод уулын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангил...

img

7 цагийн дараа

ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй ХЭҮК-ын төлөөлөл уулзжээ

Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ болон зөөврийн байгууламжийг нийслэлийн засаг даргын 2025 оны А/273 дугаар захирамжийн даг...

img

6 цагийн дараа

Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулж нөхөн сонгууль явуулах хэсгүү...

img

5 цагийн дараа

Өнөөдөр нөөцийн мах худалдаалж буй 23 байршил

Нийслэлийн есөн дүүргийн 23 байршилд өнөөдөр/2025.04.26/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагт зохион байгуулна. Хонин...

img

3 цагийн дараа

Ц.Шаравжамц: Гарч ирж байгаа залуу тамирчдад чадах чинээгээрээ тусалъя гэж бодож явдаг

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцтай ярилцлаа. -Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгөөс гавьяат цол авсан тохиолдол их хов...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд