БНХАУ-ын Гүйжоу хотод уулын дугуйн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээний насанд хүрэгчдийн элит ангилалд манай улсаас “Downhill Mongolia” клубын тамирчин М.Баттуул, Э.Баярбат, Г.Түвшинбаатар оролцож байна. Мөн өсвөрийн ангилалд Г.Энхболд уралдахаар бүртгүүлжээ. Баг тамирчдыг Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Downhill Mongolia” клубийн тэргүүн Б.Отгондаваа ахалж байгаа аж.
Уулын дугуйн хамгийн үзүүштэй экстрим уг төрөл манай улсад хөгжөөд удаагүй байгаа ч баг тамирчид 2020 оноос хойш тасралтгүй тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.