гадаад
Санкт-петербургт дэлбэрэлт болсны улмаас арван хүн гэмтэж бэртжээ

2017 оны 12 сарын 28

Өчигдөр буюу лхагва гарагийн шөнө Оросын Санкт-Петербург хотын Кондратьевын өргөн чөлөөний “Перекресток” супермаркетад дэлбэрэлт болсны улмаас арван хүн гэмтэж бэртсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, тус супермаркетад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлтийн улмаас кассын машин, хана болон таазны зарим хэсэг эвдэрч гэмтсэн байна. Харин Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, супермаркетад дэлбэрсэн гар хийцийн тэсрэх төхөөрөг нь 200 гр TNT буюу тротил /тэсрэх бодис/ дэлбэрсэнтэй тэнцэхүйц хүчтэй байжээ. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Хүн л хүнээ эвддэг
Энэ үгийг өмнө нь олон л сонсож байсан. Гэхдээ саяхан ажлын ах энэ тухай ярихад нь нээрээ л тийм шүү дээ хэмээн толгой дохиж суулаа....
8 цагийн дараа
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа. ...
7 цагийн дараа
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
11 цагийн өмнө
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...
12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...
13 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



