мэдээ
Эмнэлзүйн сургагч багш бэлтгэнэ
2018 оны 5 сарын 14
11
Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай 2015 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд олон үйл ажиллагаа хэрэгжиж байгаагийн нэг нь өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай “Эмнэл зүйн сургагч багшийн сургалт” юм.
Эрүүл мэндийн хөгжлийн төвд 2016 оноос эхлүүлсэн энэхүү сургалтыг өнөөдрийг хүртэл нийт 13 удаа зохион байгуулж, 301 эмчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэсний 45 нь өдгөө үндэсний чиглүүлэгч багш болж, удаа дараагийн “Эмнэл зүйн сургагч багш”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Өмнөх 13 удаагийн сургалтанд суралцсан эмч нарын дийлэнх нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас, цөөн хувь нь орон нутгаас буюу 5 аймгаас л байсан бол энэ удаагийн сургалтанд суралцах эмч нарын 60 хувь нь 20 аймгаас ирсэн орон нутгийн эмч нар байгаа юи.
Энэ удаад стандарт сургалтанд оролцогчдын тоог 3 дахин нэмэгдүүлж, нэг дор 64 эмчийг “Эмнэл зүйн сургагч багш”-аар бэлтгэх сургалтын жишгийг тогтоосноор төгсөлтийн дараахь үндсэн мэргэшлийн сургалт удирдах чадвар бүхий эмч нарын тоог богино хугацаанд нэмэгдүүлэх, үндсэн мэргэшлийн зарим сургалтыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт үе шаттайгаар шилжүүлэх зорилго агуулж байгаа нь онцлог юм
“Эмнэл зүйн сургагч багш”-ийн энэ удаагийн анхны сургалтыг удирдах 14 үндэсний чиглүүлэгч багш, 5 Япон багш удирдаж байна
Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд судалгаа, мэдээлэлд суурилсан, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна DNN.mn
УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос өнөөдөр /2025.01.30/ олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвши...
3 цагийн дараа
Конгрессын гишүүдэд DeepSeek-ийг ашиглахыг хоригложээ DNN.mn
Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг ашиглахыг АНУ-ын конгрессын гишүүдэд хоригложээ. Энэ тухай “Axios”...
3 цагийн дараа
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяналт, шалгалт хийжээ DNN.mn
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мах, махан бүт...
2 цагийн дараа
Нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүү...
2 цагийн дараа
2024 онд эрх нь зөрчигдсөн 312 иргэний эрхийг сэргээжээ DNN.mn
Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хори...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд