мэдээ
Биеийн тамир, спорт хороо үйл ажиллагаагаа танилцуулав

2018 оны 6 сарын 21

41
Баянзүрх дүүргийн Биеийн тамир Спортын хороо 2018 оны ‘’Ажил танилцуулах өдөрлөг’’-өө өнөөдөр дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн Биеийн тамир Спортын хорооны дарга С.Эрдэнэбат 2017 оны тухайн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа товчхон танилцуулсан юм. Түүнчлэн Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд идэвх, санаачлагатай оролцсон зарим ахмад тамирчдыг Монголын үндэсний Олимпын хорооны ‘’Олимпын алдар’’ одонгоор шагнаж урамшууллаа.





ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна
Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах зорилгоор таван эмч, гурван су...
8 цагийн дараа
Г.Ганбаясгах: Ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл бол хүүхдийн итгэлийг хөсөрдүүлж, аюулгүй байх орон зайг ашиглаж үйлддэг гэмт хэрэг
“Хүйсийн тэгш эрх ТББ”-ын захирал Г.Ганбаясгахтай ярилцлаа. -Бэлгийн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэсэн...
7 цагийн дараа
Ирж яваа цаг сайхан
Одооноос дулаарч бас нэгэн гайхамшигт улирал айсуй. Ногоо халтартан, модод ногоорч эхэлж байна. Дэлхийн хойд хагаст зун айсуй. Манай...
6 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд ...
6 цагийн дараа
Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа
Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд