мэдээ
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, үнийг шинэчиллээ

2018 оны 7 сарын 03

29
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ.
Жагсаалтыг шинэчлэхдээ ЭМЯ, анагаах ухааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, эм зүйн мэргэжлийн холбоодоос санал авч, ЭМС-ын тушаалаар баталсан зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад багтсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, өвчний оношилгоо, эмчилгээний стандарт удирдамжид заагдсан, нийтийн үйлчилгээтэй эмийн санд жороор борлуулагдах, зах зээлд тасралтгүй нийлүүлэгддэг эмүүдийг оруулах зарчмыг баримталсан байна
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийг авч буй даатгуулагч иргэдийн дийлэнх хувь (58%) нь 50-аас дээш насны ахмадууд, 0-5 насны хүүхдүүд 14 %-ийг эзэлдэг бөгөөд эдгээр зорилтот бүлгийн даатгуулагчдын (72%) өргөн хэрэглэдэг эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан тогтоожээ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29,1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум, нийт 47,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г (нийслэлд-324, орон нутагт-537) байгуулан ажиллахын зэрэгцээ ЭМДҮЗ-ийн хурлаар нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.
Шинэчилсэн жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөх юм байна.





УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын тү...
8 цагийн дараа
Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна. Үүнээс 248 иргэнд зөвлөгөө мэ...
7 цагийн дараа
АТГ гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 1...
7 цагийн дараа
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-ний өдөр зарлана
Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18-19-нд явагдсан. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-н...
7 цагийн дараа
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд