Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 10

Валютын ханш

value

гадаад

Владимир Зеленский: Түншүүд эхлээд уулзаж, ярилцах нь чухал DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 10

img

86

news-img

Энэ долоо хоногийн сүүлээр Мюнхений Аюулгүй байдлын бага хурал хуралдана. АНУ-ын Украин, ОХУ-ын асуудал хариуцсан тусгай элч Кит Келлог “Би ерөнхийлөгч Дональд Трампын Украины дайныг зогсоох төлөвлөгөөний асуудлаар хамтрагчидтайгаа зөвшилцөнө. Харин ерөнхийлөгч Трамп өөрийн төлөвлөгөөг танилцуулна” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт сэттгүүүлчдэд “Би ирэх долоо хоногт Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах байх” гэж мэдэгдсэн. Сэтгүүлчид уулзалт Вашингтонд болох эсэхийг асуухад Трамп “Уулзалт энд болж магадгүй, би Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд оролцохгүй” гэж хариулсан. Дональд Трампын энэ мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөч “Ройтерс” агентлагт ярилцлага өгсөн. Тэрээр “Путин манай чухал ашигт малтмалтай газрыг булааж аваад зогсохгүй үүндээ өөрийн түншүүд болох Хойд Солонгос, Ираныг хэрхэн оролцуулах талаар аль хэдийнэ бодож байгаа… Мэдээж манай нийт ашигт малтмалын 20 хувийг Путин эзлэн аваагүй. Маш бага хэсгийг мэдэлдээ аваад байгаа ч энэ нь хэдэн зуун тэрбум ам.долларын үнэтэй. Иймээс бид Путиныг зогсоож, Украины төв хэсэг болох маш баян Днеприйн бүсийг хамгаалах хэрэгтэй. Украин бол маш баян нутаг. Гэхдээ энэ нь Путинд төдийгүй бүр манай стратегийн түншүүдэд ч зүгээр өгнө гэсэн үг биш. Энэ бол түншлэлийн тухай асуудал. Энэ бол манай баялгийг хамтарч ашиглаж мөнгө олъё гэж байгаа асуудал. Манай түншүүд Украины баялагт хөрөнгө оруулах эрхтэй. Заримдаа хоёр бүр гурав, дөрвөн түнш ч байхыг үгүйсгэхгүй. Америкчууд Украинд бусдаас илүү тусалсан. Иймээс америкчууд бусдаас илүү орлого олох эрхтэй. Тэд энэ чиглэлд тэргүүлэгч байх ёстой, тэд үүнийгээ ч авах болно. Би энэ талаар ерөнхийлөгч Трамптай ярилцахыг хүсч байна. АНУ хамгийн түрүүнд манай энэ төлөвлөгөөтэй танилцсан… Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаас өмнө надтай уулзах нь АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд чухал зүйл. Энэ бол маш чухал, эс тэгвээс энэ нь олон улсад Украингүйгээр Украины тухай яриа хэлцэл мэт харагдах болно. Түншүүд эхлэн хоорондоо асуудлаа тохиролцож, дараа нь өрсөлдөгчтэйгөө ярилцах нь чухал. Хэлэлцээрийн ширээний ард ямар буулт хийх боломжтойг би одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ Украин хэлэлцээр хийж байгаа бөгөөд харин Путины дэвшүүлж буй саналыг хүлээж авахгүй гэдгийг хүмүүс ойлгох нь чухал. Украины аюулгүй байдлын баталгаа бол ерөнхийлөгч Трамптай ярилцахыг хүсч буй миний гол асуудал. Манай иргэд мэргэжилтэй, ажилтай болж илүү сайн амьдрах ёстой. Үүнийг хийхэд хэрэгтэй бүх зүйл бидэнд байна. Гол нь бидэнд тогтвортой энх тайван хэрэгтэй” гэжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “New York Post” сонинд “ Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Украины дайны талаар утсаар ярьсан. Би түүнтэй хэдэн удаа ярьснаа хэлэхгүй байх нь дээр. Владимир Путин “хүмүүс үхэхээ болоосой” гэж хүсч байна. Би Украины дайн хурдан зогсоно гэдэгт найдаж байна. Учир нь ОХУ, Украины ерөнхийлөгч нар уулзахыг хүсч байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс ирэх долоо хоногт Мюнхенд болох аюулгүй байдлын бага хурлын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзана. Би Зеленскийтэй аюулгүй байдлын баталгааны хариуд газрын ховор металл болон Украины хийн хоолойн асуудлаар 500 сая ам.долларын гэрээ байгуулах хүсэлтэй байна” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын тусгай элч Кит Келлог “Ерөнхийлөгч Трамп Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахад бэлэн байна” гэв. Тэрээр энэ тухай “Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг 10 оноогоор дүгнэвэл өнөөдөр гуравхан оноогоор үнэлэх боломжтой байна. Өнөөдөр хэдийгээр АНУ-ын хориг арга хэмжээний Орост үзүүлж буй дарамт шахалт бусад орнуудаас илүү байгаа ч үүнийг нэмэгдүүлэх боломжтой. Бид Оросын нефтийн орлого, экспортыг хязгаарлахад чиглэсэн хориг арга хэмжээг чангатгаж чадна. Жо Байден Орост бүрэн шахалт үзүүлэхгүйгээр Украинд зөвхөн цэргийн тусламж үзүүлэх стратеги барьсан. Орост юуны өмнө эдийн засгийн болон дипломат дарамт шахалт үзүүлэх ёстой. Бид хүссэн үр дүнгээ баталгаажуулахын тулд цэргийн дарамт шахалт үзүүлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь Вашингтон Москватай гэрээ хийхээс өмнө үг дуугүй бууж өгөх болзол тулгаж байгаа хэрэг. Гэхдээ үүнийг мэдээж Путин огт тоохгүй. Учир нь Путин жилийн турш довтолж жижиг, хот сууринг эзэлж маш их цэрэг техникээ алдсан ч Украины фронтыг ганц ч хэсгээр нь сэтэлж чадаагүй. Үүнийг цэргийн шинжлэх ухаанд стратегийн ялагдалд хүргэх тактикийн ялагдал гэдэг. Гэтэл Москвагийн суртал ухуулагчид “Бид ялж байна” гэсээр л байна. Саяхан Оросын Курск мужид Украины арми оросын цэргүүдийн ар талын хангамжийг устгаж, давшилтыг нь тасалдуулах зорилготой гэнэтийн довтолгоо хийв. Энэ довтолгооны үр дүнг АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн “Энэ сарын 6-ны газар зүйн бичлэгийн байршлаас харахад Украины цэргүүд Оросын хамгаалалтыг сэтлэн, Суджа хотоос зүүн урагш таван км урагшилсныг баталж байна” гэж мэдээлсэн. Харин Оросын Батлан хамгаалах яамны тэргүүн Путинд “Украины цэргийн бүх халдлагыг няцааж, тэнд цэвэрлэгээ явуулж байна” гэж мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...

img

2 цагийн өмнө

Экспорт 23.1 хувиар багасжээ DNN.mn

 Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуула...

img

3 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийсл...

img

3 цагийн өмнө

Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул

Фүжи уулын наана Хань Р.Будын хамт Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон о...

img

3 цагийн өмнө

АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn

АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн....

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд