Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Монголбанк банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хүссэн дүн хэмжээгээр нь олгож байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 12

img

24

news-img

Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц өнөөдрийн байдлаар 4.9 тэрбум байна. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм. Олон улсын жишгээр, гурван сарын хэрэгцээг хангах нөөцтэй бол хэвийн гэж үздэг байна.

Сүүлийн саруудад тогтвортой байсан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 3475-3510 төгрөг болж өсчээ. Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр, 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн ам.долларын хаалтын ханш 3.455.89 төгрөг байна.

Зарим эдийн засагчид сүүлийн үед “Монгол Улс долларгүй боллоо”, “Арилжааны банкууд ам.доллар олгохгүй байна” гэсэн мэдээлэл цахим хуудастаа байршуулж, түүний улмаас иргэд бухимдаж буйгаа илэрхийлэх болсон. Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Арилжааны банкуудаас ирүүлсэн захиалгын дагуу валют хэвийн олгож байна. Валютын ямар нэг хязгаарлалт хийгээгүй” гэлээ. Албаны эх сурвалж “Ханшийн хөдөлгөөн нь жилийн дунджаар харахад тодорхой үеүдэд буюу 9, 10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжих, сар шинийн баяраар гэх мэт эрэлт нэмэгддэг үеүдэд хэлбэлздэг. Сүүлийн жил, саруудад гадагшаа чиглэлтэй аялал жуулчлал нэмэгдсэн, автомашины импорт, мөн том дүнгээр нэмэгдсэн зэрэг тодорхой шалтгаан, хүчин  зүйлсийн нөлөө ам.долларын ханшид нөлөөлж байна.

Мөн улирлын чанартайгаар уул уурхайн зарим үйлдвэрлэл сааржмагждагтай холбоотойгоор валютын орох урсгал саардагтай ч уялддаг. Гэсэн ч гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.

Монголбанкны зүгээс банкуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлээд явж байгаа тул дээрх шиг асуудал үүсээгүй гэж хэлж болно. Том дүр зургаараа дан ганц дотоодын гэлтгүйгээр гадаад зах зээлээс, тэр дундаа АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн “худалдааны дайн”, үнэ тарифын асуудал нь манай эдийн засагт зохих үр нөлөөгөө үзүүлэх эрсдэл, дарамт бодитоор бий болсон” гэв. АНУ, Хятадын худалдааны дайны эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг авч үзвэл 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс Канад, Мексикээс импортлох бүх бараанд 25 хувь (30 хоногоор түр сунгасан), Хятадаас импортлох бүх бараанд 10хувийн тариф тогтоосон.

Шинэ тарифын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдох, бизнесийн зардлын өсөлт, хэдэн зуун мянган ажлын байр устах, хэрэглэгчдийн үнийн өсөлт, Америкийн эдийн засгийн удаашрал, ам.долларын ханшийн сулралт зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.

Мөн чөлөөт худалдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, өрсөлдөөнийг урамшуулж, хэрэглэгчдэд олон сонголтыг бий болгож үнийн таатай нөхцөлийг бий болгох, худалдааны дайн бизнест тодорхой бус байдал нэмж, хөрөнгө оруулалтыг хумьснаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн тариф тогтоох нь эдийн засгийн таатай бус орчныг үүсгэн орлогод сөргөөр нөлөөлнө, бараа бүтээгдэхүүний зардлыг нэмэгдүүлж инфляцийг өсгөх, цаашлаад худалдааны дайны өрнөл, далайцаас шалтгаалсан тодорхой бус байдал өндөр тул эдийн засагт оролцогчдын итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

 

Д.ЭРДЭНЭ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн  төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2...

img

8 цагийн дараа

ЗГ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мал аж ахуй, газар та...

img

8 цагийн дараа

Б.Баярбаатарыг шүүх хурал энэ сарын 19-нийг хүртэл хойшилжээ DNN.mn

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэр...

img

7 цагийн дараа

Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрс DNN.mn

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг а...

img

7 цагийн дараа

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно DNN.mn

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд