мэдээ
Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 13
![img](/images/view.png)
11
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/655af990d2537.jpeg?v=1739422408)
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Нийт нутгаар цасны дундаж зузаан ихэнх нутгаар 3-7 см, Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна. Аймгийн хэмжээнд 2024-2025 онд урьдчилсан байдлаар 18 сумын 89 багийн 6.5 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар сумын нөөцөөс Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн сумд 55 тн өвс, 5 тн тэжээлийг зарцуулж, 845 тн өвс, 517 тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар таван бүлэг 30 заалт ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд 293.7 сая төгрөгийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Энэ онд Монгол Улсын Шадар сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх зургаадугаар сард зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
МИАТ: Гуанжоу руу нислэг үйлдэнэ DNN.mn
МИАТ ТӨХК БНХАУ-ын худалдааны томоохон бүс болох ГУАНЖОУ хот руу 2025 оны 4-р сарын 6-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв, Ням...
3 цагийн дараа
Үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийг мөргөжээ DNN.mn
Цагдаагийн байгууллагад өнөөдрийн (2025.02.13) 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж...
2 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний ...
2 цагийн дараа
Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна DNN.mn
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байда...
1 цагийн дараа
Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт Чех улсад болно DNN.mn
Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд