Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Ц.Туваан: Хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ соёрхон баталснаар хууль, эрх зүйн шийдвэрүүд дуусна DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 13

img

49

news-img

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваантай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд гарын үсэг зурах асуудал болон бусад төсөл хөтөлбөрүүд, нүүрсний экспортын талаар ярилцлаа.


-Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд хоёр тал маргааш гарын үсэг зурах гэж байна. Олон жил гацсан энэ асуудал ингээд нэг мөр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар анхны 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн. Үүний дараагаар намууд хамтарсан Засгийн газар байгуулсан. УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь 14 мега төслийг хийх байгаа юм. Эдгээр төслийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээ хүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч гэсэн боомтуудыг төмөр замаар холбох асуудал орсон. Тэгэхээр энэ бол маш чухал ач холбогдолтой зүйл. Мэдээж улс төрийн нөхцөл байдал болон бусад зүйлээс болж 10 гаруй жил гацаанд орсон байсан төслийг хамтарсан буюу засаг тогтвортой байх үедээ урагшлуулж явуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Дээрээс нь өнөөдөр ингээд харахад 2024 оны нүүрсний экспортыг бид 83 сая тонн болгож чадсан. Энэ нь авто тээвэр болон Замын-Үүдээр бага хэмжээтэй гарч байгаа хэмжээ. Одоо үүнийг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй. Харин нэмэгдүүлэх ганц боломж нь төмөр замын тээвэр байгаа юм. Тийм болохоор үүн дээр чухал ач холбогдол өгч явж байна. Эхний ээлжинд 120 сая тонн, 2030 оноос 160 сая тоннын экспортын асуудал ярьж байгаа. Ингэхийн тулд боомтуудаа төмөр замаар холбох ёстой.

Гашуунсухайт-Ганцмод ны төмөр замын хил холболтын асуудлыг бид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр болсон.

Энэ хэлэлцээрийг батлах үндсэн чиглэлийг УИХ-ын тогтоолоор баталж өгсөн. Энэ хүрээндээ хэлэлцээрийг хийгээд хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр зурах гэж байна. Уг хэлэлцээртэй хамт хоёр улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгүүдийн протколыг мөн зурна. Үүний дараагаар Монгол Улсын хууль т огтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хууль, эрх зүйн хэмжээнд гаргах шийдвэрүүд дуусна. Ингэснээр компани хоорондын гэрээ, шууд ажилдаа орох гэсэн байдлаар явж байгаа.

-Бүтээн байгуулалтыг хэдэн онд дуусгаж, төмөр замаа ашиглаж эхлэхээр тооцож байгаа вэ?

-Хил холболтын төмөр замуудаас газар зүйн байршлын хувьд төвөгтэй, олон голын сайр дайрч байгаа, өндөр намын зөрүүтэй холболт нь ГашуунсухайтГанцмод боомтынх байгаа юм. Тийм болохоор бид бүтээн байгуулж дуусах хугацааг гурван жил гэж харж байгаа. Гэхдээ хоёр тал ярилцаад 2.6 жилийн хугацаанд холболтыг хийх боломжтой гэж үзэж байгаа. Өртөг үнийн хувьд 976 тэрбум төгрөг гэж гарсан. Үүнийг Зам тээврийн сайд гүйцэтгэлийнх нь шатанд бууруулж, хэмнэх тал дээр ярилцаж байна. Ямар нэгэн бартер, оффтейк гэрээ, нүүрс гэсэн зүйл байхгүйгээр Эрдэнэс Таван толгойн мөнгөөр төлнө.

-Нүүрсний үнэ унаж, худалдан авалт буурчихлаа. Улсын төсөв батлах үеэр нүүрсний үнийг хэт өндрөөр тооцсон гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ийм нөхцөл байдал байгаа. Гэхдээ улсын төсөв дээр нүүрсний үнийг сүүлийн 10 жилийн дундаж үнээр авдаг. Өөрөөр хэлбэл, багаар авч тооцдог гэж ойлгож болно. Тэгэхээр 105 орчим ам.доллараар авсан байгаа. Дээрээс нь бид Уул уурхайн биржийн тухай хуулийг батлаад энэ хуулийнхаа хүрээнд борлуулдаг. Биржийн арилжаа хийгдсэнээс хойш хил нөхцөлтэй буюу арилжсан нүүрсээ манай тал олборлоод хил дээр аваачиж өгөх үүргийг хүлээдэг. Тийм болохоор гүйцэтгэл хийгдээд гурван сар гаруйн хугацаанд хүргэж өгдөг. Энэ хооронд одоо юу болоод байна вэ гэхээр өмнө нь борлуулагдсан нүүрс ачигдаж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр хүргэж өгөх яг энэ цаг үед нүүрсний үнэ бага зэрэг унаж байгаа асуудал бий. Уналттай холбоотойгоор хүлээж авч байгаа тал нь нэлээд хойрго, удаашралтай байна. Гэвч энэ асуудал удахгүй гайгүй болох байх. Хятадын тал гангийн үйлдвэртэй коксжих нүүрсийг, эрчим хүчний үйлдвэрлэлдээ эрчим хүчний нүүрсийг хэрэглэдэг. Эрчим хүчний хэрэглээ нь хэвийн байна. Гангийн үйлдвэр нь Хятад, Америкийн эдийн засгийн асуудал бу юу экспорт, импорттой холбоотойгоор бага зэргийн савлагаа гарч ирнэ. АНУ-ын импортын татвараас болоод Хятадаас Америк руу экспортлох гангийн хэмжээ буурна. Хариу арга хэмжээ болгож Америкийн талаас импортолж авдаг нүүрсэндээ Хятадын тал импортын татвар тавьсан нь эерэг мэдээ. Эндээс дутагдаж ирсэн нүүрсний тодорхой хэмжээ нь манайхаас нөхөгдөх учраас эрэлтэд эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа.

-Нүүрсийг биржээр арилждаг болоод тэнд оролцдог байсан жижиг компаниудыг шахан гаргасан нь ийм байдал бий болголоо гээд байгаа шүү дээ?

-Биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж харилцаад хийж байгаа. Үүнд хоёр асуудал бий. Аливаа биржийн арилжааг брокер диллерүүд хийдэг шүү дээ. Гэвч одоохондоо ингэж дамжиж хийгдэхгүй байгаа. Энэ байдлыг хэлж байж магадгүй. Нөгөө талдаа таны ярьсан нь эсрэгээрээ буюу нүүрс биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүн биш. Тухайн нүүрсийг олборлож байгаа хувьцааны үнэ л хөрөн гийн биржүүд дээр арилжаалагддаг боло хоос нүүрс өөрөө арилжаалагддаггүй юм байна лээ. Тэгэхдээ бид нэгэнт ийм хуультай учраас хуулиа сайжруулах шаардлага зүй ёсоор үүсч байгаа. Томоохон гангийн үйлдвэрүүд маань урт хугацаанд тогтвортой гэрээ хийж байж нүүрсийг худалдан авдаг. Өдөр бүр, сар болгон өөрчлөгддөг үнээр худалдан авдаггүй гэсэн үг. Гэтэл манай биржийн арилжаанд том эцсийн хэрэглэгчид орохгүй байгаа. Дунд болон бага хэмжээний нүүрс авдаг тоглогчид бирж дээр арилжаа хийдэг.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал одоо юу болж байна вэ. УИХ-аар нэмэлт санхүүжилт авах асуудлыг хэлэлцэж дэмжсэн шүү дээ?

-Газрын тос бол маш чухал салбар. Уг төсөл дээр бид өмнө нь 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг Энэтхэгийн Экзим банкнаас Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгээд авсан. Энэ хугацаанд олон асуудал үүссэн. Ковидоос болж дэлхийн зах зээл дээр нефтийн лицензтэй тоног төхөөрөмжүүд, түүхий эдүүд, ажиллах хүчний үнэ нэмэгдсэн. Эдгээрийг нэмж өгөхгүй бол энэ бүтээн байгуулалт маань зогсох эрсдэлтэй байсан. Тиймээс 460 гаруй сая ам.долларыг нэмж зээлэх хүсэлтийг Энэтхэгийн талтай ярилцаад УИХ-аар соёрхон баталж, хэлэлцээр дээр Сангийн сайд гарын үсэг зураад явж байгаа. Энэ мөнгөөр голцуу лицензтэй тоног төхөөрөмжүүд худалдаж авна. Тендерт шалгарсан компанитайгаа бид саяхан ажил гүйцэтгэх гэрээг зурсан. Одоо бол энэ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахыг л шахаж ажиллах үлдэж байгаа. Дээрээс нь энэ дашрамд нэмж хэлмээр хоёр зүйл байна.

-Тэдгээр нь юу вэ?

-Манайх газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95-96 хувийг нэг улсаас худалдан авч байгаа. Дэлхийн практикт Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнүүдээ олон эх үүсвэрээс авдаг. Нэг тал нь доголдоход нөгөө талаасаа нөхдөг. Тэгэхээр манайх энэ байдлаасаа гарахын тулд үндэсний нефтийн үйлдвэртэй болох нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах ёстой асуудал болчихоод байгаа юм. Хоёрдугаарт, гадаад худалдааны бланс, төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал бий. Жилдээ хоёр тэрбум орчим ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулж байна. Харин энэ үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний 55 хувийг хангана. Ингэснээр нэг тэрбум ам.доллар Монголдоо үлдэнэ гэж ойлгож болно. Мөн энэ үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ. Дээрээс нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол манай улсын маш том асуу дал болсон. Агаарын бохирдлын 28 хувь нь бензин шатахуун, түлштэй холбоотой бохирдол эзэлж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд өндөр чанартай, РМ бага түлш, шатахууныг хэрэглэх шаардлагатай. Харин энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн өндөр чанартай буюу Евро-5 түвшнээс дээш түвшинтэй байх юм.

-Дамжуулах хоолойг барьж байгуулах ажил дуусах нэлээд дөхсөн гэсэн үү?

-Дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэдэг, хамгийн хямдаар тээвэрлэдэг нь дамжуулах хоолой байдаг. Тийм болохоор хамгийн их нөөцтэй хэсгээсээ түүхий тосыг тээвэрлэх асуудлыг бид хоолойгоор шийдсэн. Нийтдээ 380 гаруй сая ам.долларын өртөгтэй 580 гаруй километр хоолойг барьж байгуулна. Гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай явж байна. Ер нь Газрын тосны үйлдвэр түлхүүр асаахаас зургаан сарын өмнө тээвэрлэлтийн асуудлыг шийдэж, тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлсэн байх ёстой байдаг. Энэ хүрээндээ дамжуулах хоолойн бүтээн байгуулалт арай түрүүлж яваа юм.

-Газрын тосны нөөцийн хэмжээ ер нь хэр байгаа вэ. Шинээр орд илрүүлэх тал дээр яамнаас ямар ажил хийж байгаа вэ?

-Одоо ашиглаж байгаа ордуудын геологийн нөөц 304 сая тонн гэсэн багцаа хэмжээ байдаг. Харин ашиглалтын баталгаат нөөц бол 41 сая тонн. Үүнээс 10 саяыг нь бид олборлоод гаргачихсан. Газрын тос бо ловсруулах үйлдвэр маань жилдээ 1.5 сая тонн түүхий тос хэрэглэнэ. Үүгээр тооцоод үзвэл бидэнд 20 жил хэрэглэх нөөц бэлэн байгаа гэсэн үг. Олборлолтын хувьд гэвэл өнгөрсөн 2024 онд гүйцэтгэлээрээ 560 мянган тонн түүхий тос олборлосон. Өмнө нь 2013-2014 онд 1.1 сая тонныг олборлож чадаж байсан. Тийм болохоор одоо бид Хятадын төрийн өмчит Петро Чайна Дачин Тамсаг компанитай ярилцаж, энэ салбартаа оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээч ээ. Бид нэлээд таатай нөхцөлүүдээр хамтран ажиллаж, эхний ээлжинд хуучин олборлож байсан 1.1 саядаа хүргэе. Дараагийн ээлжинд 500 мянган тонноор нэмэгдүүлье гэдэг асуудлыг идэвхтэй ярьж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл түүхий тосны хэрэглээгээ шийдчихнэ гэсэн үг. Манай яамны зүгээс энэ хугацаанд зургаан тал бай зарлаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад компаниуд хайгуулынхаа ажилд энэ хавраас орно. Английн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад гэж компани олборлолтын цооногоо ажиллуулж эхэлсэн байгаа.

-Петрочайна Дачин Тамсаг компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ, татварын маргаантай байдаг. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-БНХАУ-д хийсэн хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр CNPC буюу Хятадын газрын тосны нэг номерын компанийн удирдлагуудтай бид уулз сан. Тус уулзалтаар энэ асуудлуудаа ярьсан. Харин бидэнд хандаж нэг зүйл ярьж байгаа. Тэр нь танайх өмнө нь байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ байхгүй заалтыг оруулж ирээд татварын асуудал тавьсан. Өнөөдрийн байдлаар 400 орчим тэрбум т өгрөгийн татварын маргаан үүсгэчихээд явж байгаагаа болиоч гэсэн. Ер нь ганц энэ гэлтгүй дэлхий дээр монголчуудыг худлаа ярьдаг, барьцгүй, “Үгэндээ суудаггүй” гэж ярьж байгаа. Тийм болохоор бид баталсан хууль, тогтоомжоо баримталдаг, хэлсэндээ байдаг гэсэн имижийг олж авахын төлөө хамтарсан Засгийн газар ажиллаж байна. Мөн тэдний зүгээс дунд шат буюу аймаг, сумын зүгээс ирж байгаа маш их дарамт шахалтыг шийдэж өгөөч гэдгээ хэлсэн. Ийм асуудлуудаас болоод хөрөнгө оруулалт багасах, хумих бодлого явсан байна. Тэгэхээр үүнийг эхний байдлаар яриа хэлэлцээрийн түвшинд тохиролцоод яриад явж байна.

-Францтай хамтарсан ураны төслийн асуудал одоо эцэслэн шийдэгдсэн гэж ойлгож болох уу?

-Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ хийж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ бол энэ Орано компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгаа юм. Үүнийг бид сая амжилттай хийж чадсан. Энэ гэрээ маань гадны хөрөнгө оруулалт. Монголд мөнгө орж ирнэ. Нийтдээ таван тэрбум төгрөг, жилдээ ойролцоогоор 160-170 сая ам.доллар орж ирнэ. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болохоор болсон. Энэ хуулиа батлаад гурван сантай. Эдгээрээс хамгийн иргэдэд хамаатай сан буюу Хуримтлалын сан руу их хэмжээний мөнгийг оруулах зорилгоор л хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдээд байгаа. Ер нь нэг зүйлийг хэлэхэд, ард иргэд маань нэг гараараа сайхан амьдармаар байна гэчихээд нөгөө гараараа үүнийгээ боль гэдэг авцалдаагүй, логикгүй зүйлсийг хйимээргүй байгаа юм. Засгийн газрын хувьд энэ санг дүүргэх, иргэдэд очих орлогыг нэмэгдүүлэхийн төлөө л ажиллаж байна. Цаашдаа гадны улсууд Монгол руу хөрөнгө оруулалт хийгдэх үүд хаалга нь нээгдэж байгаа эерэг мессэж болсон том гэрээ.

-Бүтээн байгуулалт нь хэзээнээс эхлэх вэ?

-Энэ жилдээ багтаагаад бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Газар доор уусган баяжуулах аргаар хийгдээд, тэндээсээ ураны ислээ гаргаж аваад жилдээ 2500 орчим тонн исэл борлуулах асуудал яригдаж байгаа юм.

Т.Дарханхөвсгөл

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МИАТ: Гуанжоу руу нислэг үйлдэнэ DNN.mn

МИАТ ТӨХК БНХАУ-ын худалдааны томоохон бүс болох ГУАНЖОУ хот руу 2025 оны 4-р сарын 6-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв, Ням...

img

6 цагийн дараа

Үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчийг мөргөжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өнөөдрийн (2025.02.13) 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо  Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж...

img

5 цагийн дараа

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний ...

img

5 цагийн дараа

Баян-Адарга, Норовлин сумдын нутгаар 10-15 см буюу хамгийн зузаан цасан бүрхүүлтэй байна DNN.mn

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн нөхцөл байда...

img

4 цагийн дараа

Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт Чех улсад болно DNN.mn

Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим 2025 оны ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд