Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 21

img

24

news-img

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламж барихаар төлөвлөж байна. Мөн нэмэлтээр дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн барих юм.

Тодруулбал,

Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Дугуйн болон явган хүний замын ажил 50 хувь, бусад ажил 100 хувь дууссан. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд бэлтгэл хангаж байна.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 га талбайд шинээр газар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж 39 нэгж талбарыг чөлөөлсөн.

Хан-Уул дүүрэгт 2025-2026 онд Туул голын эрэг дагуу дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулна.

Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.

Налайх дүүрэгт нэг байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.

Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус бүр төлөвлөлөө.

Ташрамд, 2024 онд Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 34, 35 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6, 15, 16 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 18, 22, 35 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Налайх дүүргийн 5 дугаар хороонд тус бүр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...

img

7 цагийн дараа

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсчээ

Манай улсын хилээр 2025 оны эхний есдүгээр сард 6042.5 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 624....

img

7 цагийн дараа

С.Бямбацогт: Би өргөсөн тангаргаасаа няцаагүй гишүүдийн нэг

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. -Юуны өмнө өнгөрсөн ...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын даг...

img

6 цагийн дараа

Бага ангийн сурагчийн амь насанд хүрсэн багшид бүх насаар нь хорих ял оноожээ

Өмнөд Солонгосын Тэжон хотын бага сургуульд гарсан 7 настай сурагчийн амь насыг хохироосон аймшигт хэрэгтэй холбоотой шүүх хурал 202...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд