Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Гал зогсоох уу, гал нээх үү? Израиль, Хамасын хоорондын итгэлцэл дахин суларлаа

trend

Админ

img

2025 оны 10 сарын 21

img

45

news-img
Израиль, Хамасын хоорондын гал зогсоох гэрээ хэвээр боловч эмзэг байдал нэмэгдэж байна

ТЕЛЬ-АВИВ, Израиль– Израиль ба Хамасын хоорондын гал зогсоох хэлэлцээр долоо хоногоос илүү хугацаанд хүчин төгөлдөр үргэлжилж байгаа ч хоёр тал бие биенээ зөрчил гаргасан хэмээн буруутгаснаар нөхцөл байдал хурцдаж байна. Ням гарагт Израиль гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойших хамгийн хүчтэй агаараас цохилт өгч, түр хугацаанд хүмүүнлэгийн тусламжийг зогсоосон байна. Израилийн талаас Хамасын дайчид Рафах хотод байрласан хоёр цэргийг хөнөөсөн гэж мэдэгджээ. Харин Газар дундын тэнгисийн эргийн зурвас дахь 44 палестин хүн амиа алдсан талаар Газын эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Хоёр тал хоёулаа гал зогсоох гэрээг хадгалах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ч итгэлцэл улам суларч байна.

Хурцадмал байдал нэмэгдэв

Израилийн армийн мэдээлснээр, палестин дайчид Рафахын бүсэд танк эсэргүүцэх пуужингаар цохилт өгч, цэргүүд рүү гал нээсэн байна. Израиль үүнийг “ гэрээний илт зөрчил” хэмээн нэрлэж, Хамасын байршлуудад  хариу цохилт хийжээ. Харин Хамасын цэргийн салбар Рафахт мөргөлдөөн болсон талаар мэдэхгүй хэмээн мэдэгдэж, Израилийг халдлагаа зөвтгөхийн тулд “худлаа шалтаг зохиосон” гэж буруутгав. Үүнээс нэг өдрийн өмнө Израилийн цэргүүд Газын хойд хэсэгт хяналттай бүс рүү орсон автомашиныг буудсаны улмаас дор хаяж есөн хүн, түүний дотор дөрвөн хүүхэд амиа алджээ.

Хүмүүнлэгийн тусламж ба барьцаалагдсан хүмүүсийн солилцоо

Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Газад хүрэх хүмүүнлэгийн тусламжийн машиныг 300 байснаас 600 болгож нэмэгдүүлэхээр тохиролцсон боловч Израиль ням гарагт дайралтын улмаас тусламжийг түр зогсоосон байна. Нөхцөл байдал тогтворжмогц тусламжийг дахин үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. НҮБ-ын мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш хүнс, эмнэлгийн хэрэгсэл, түлш зэрэг тусламжийн хэмжээ нэмэгдсэн ч Газын бүс даяар өлсгөлөн, хомсдол ноёлсоор байна. Хамас өнгөрсөн долоо хоногт 20 барьцаалагдсан израиль иргэнийг суллаж, 12 хүний цогцсыг хүлээлгэн өгсөн бол Израиль бараг 2000 палестин хоригдлыг сулласан байна. Израиль мөн 100 гаруй палестин хүний цогцсыг Газад буцаан өгчээ. Гэсэн хэдий ч хоёр тал бие биенээ гэрээний хэрэгжилтийг удаашруулж, зөрчиж байна  хэмээн буруутгасаар байна. Израиль Хамасыг барьцаалагдсан хүмүүсийн цогцсыг хүлээлгэн өгөхөд удаж байна гэж мэдэгдсэн бол Хамас “Израиль худал шалтаг гарган халдлагаа үргэлжлүүлж байна” хэмээн буруутгав.

Тодорхойгүй ирээдүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний хүрээнд байгуулагдсан энэхүү гал зогсоох гэрээ нь илүү өргөн хүрээний хэлэлцээрийн эхний шат гэж тооцогдож байна. Цаашид Газын зурвасыг хэн удирдах, хэлэлцэхээр төлөвлөсөн ч тов тодорхойгүй хэвээр байна. Ням гарагт Хамасын удирдагчид Каир хотод зуучлагч болон бусад палестин бүлгүүдтэй уулзаж, гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцжээ. Одоогоор гэрээ хүчин төгөлдөр байгаа ч амралтын өдрүүдийн мөргөлдөөн энэхүү эмзэг тэнцвэр хэрхэн амархан алдагдаж болохыг дахин харууллаа.

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Хамас зэвсгээ хураалгах эсэх, сэргээн босголтыг хэрхэн эхлүүлэх зэрэг асуудлыг дараагийн шатанд Нийтлэлийн зохиогч: Ephrat Livni and Liam Stack

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив

 Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...

img

4 цагийн дараа

Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа

Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...

img

4 цагийн дараа

Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ

2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...

img

3 цагийн дараа

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна

“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...

img

3 цагийн дараа

З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд