Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив

trend

Админ

img

2025 оны 10 сарын 21

img

34

news-img

 Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Мөн Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлдэх үүрэг бүхий ажлын хэсэгт шилжүүлэн шийдүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Одоогоор Боловсрол, эрүүл мэндийн салбарт 120 гаруй мянган иргэн ажиллаж, нийт цалингийн 40-60 хувьд нь нэмэгдэл тооцож байна. Түүнчлэн 2026 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэх зорилгоор 181 тэрбум төгрөг буюу орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад 39 тэрбум, зоонозын өвчин судлалын төвд 1 тэрбум, нийслэлд 25 тэрбум, СЭМҮТ болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 41 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Боловсролын салбарт урсгал зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Боловсролын салбарын хувьд багш нар 1.4 сая төгрөгийн үндсэн цалин дээр 10 төрлийн нэмэгдлийг боддож олгодог бөгөөд нийт цалингийн 50 хувь нь үндсэн цалин, 50 хувь нь нэмэгдэл хөлс байгааг салбарын яамнаас танилцууллаа. Салбарын яамны мэдээлснээр үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэхэд нийслэлд 3.050 сая, аймгийн төвд 3.261 сая, суманд 3.482 сая төгрөгт хүрэх юм байна.
 Боловсролын салбарын цалин хөлсийг 20 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 15 хувиар нэмж төсөвт тусгавал 2026 оны төсвөөс 830 тэрбум төгрөгийг танах шаардлага үүсч байгаа. Урьдчилсан байдлаар салбар бүрийн зардлаас 10 хувийг танах санал дэвшүүлээд байна.
 Гишүүдийн зүгээс эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, 2026 оны төсөвт Сангийн яам анхнаасаа багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг тусгаж төсвийг оруулж ирэх шаардлагатай байсан гэв. ЭМД-ын сангаас цалин олгодог буруу тогтолцоог халж төсөвт бие даан суулгадаг болгох, холбогдох яамд бодлогын түвшинд асуудлуудаа шийдэх, хэлэлцүүлгүүдийг үр дүнтэй явуулахыг чухалчлав.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27.1-ийг зөрчиж байна гэж үзээд одоогийн хууль эрх зүйн хүрээнд ахмадын тэтгэврийг хамгийн багадаа 10.3 хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив

 Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...

img

2 цагийн дараа

Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа

Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...

img

2 цагийн дараа

Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ

2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...

img

1 цагийн дараа

Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна

“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...

img

1 цагийн дараа

З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...

img

17 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд