мэдээ
З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа

Админ
2025 оны 10 сарын 21

31

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Одоогийн байдлаар багш нарын ажил хаялтын нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнөөдөр ажил хаялтын дөрөв дэх өдөр болж байна. Нийт 472 байгууллагын 27 мянган багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн. Орхон 14, Төв гурав, Сүхбаатар долоо, Архангай нэг, Дархан-Уул тав, Ховд долоо, Завхан ес, Дорноговиос 27 сургууль, 19 цэцэрлэг гэх мэтчилэн орон нутгуудаас нэлээн нэмэгдэж байгаа. Өчигдөр нийслэлийн хэмжээнд таван цэцэрлэг, дөрвөн сургууль нэмэгдсэн гэх тоо баримт бий. Түүнчлэн Засгийн Газар, яамнаас ямар нэгэн мэдээ, мэдэгдэл хийгээгүй. Тиймээс хугацаагүй ажил хаялт үргэлжилж байгаа гэдгийг онцлон хэлье. Удахгүй сарын эцэс болох учраас цалин хөлс буух гээд асуудлууд байна. Мөн багш нарын ажил хаялттай холбогдуулан хөндлөнгийн хүмүүс, байгууллагын нөлөөлөл явагдаж байна. Одоо орон нутгуудад багш нарын цалин хөлсний талаар шүүхийн маргаан үүсчихсэн байгаа гэх асуудал яригдаж байх жишээний. Уг нь бидэнд шүүхийн маргаан огтоос ирээгүй. Гэтэл ирсэн, өгсөн гэх нэрийдлээр ийм нөлөөллүүд явагдаж байна.
-Засгийн газраас багш, эмч нарын цалин хөлсийг нэмэх боломжгүй гэх байр суурьтай байгаа. Та үүнд юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Хоёрдугаарт, энэ зорилго бодит амьдрал дээр бүрэн хэрэгжих боломжтой. Зарим хүмүүсийн яриад байгаа шиг ямар ч боломжгүй асуудал биш. Улс орон даяар ажил хаялтад нэгдэхгүй гэсэн газар бараг алга. Багш нарын бүхий л хороо албан ёсоор хурлаа хийгээд, саналаа хураагаад, ажил хаялтад нэгдэж байна. Нөгөө талд нийт эцэг эхчүүд, нийгэм биднийг дэмжиж хүлээж авч байгаа. Заавал зорилгодоо хүрээд, ажилдаа эргээд ороорой хэмээн хүмүүс захиж байгаа учраас бидэнд няцах эрх байхгүй. Анх Засгийн газар багш нарын цалинг нэмэх боломжгүй гэж байснаа 15-20 хувиар нэмэх боломжтой гэсэн шүү дээ. Тэгвэл цаашид одоогийн Засгийн газар байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж байна. Тиймээс дараагийн Засгийн газар бүрдтэл энэ үйл ажиллагаа үргэлжилж байх ёстой. Өнөөдөр багш нарын гар дээрээ авч байгаа цалин хөлс ахуй амьдралд нь үнэхээр хүрэлцэхгүй байгаа учраас ажил хаяж байгаа шүү дээ. Эхлээд хүний хэрэгцээ бүрэн хангагдсаны дараа ажлын бүтээмж яригдах ёстой. Гэтэл энэ цалингаар багш нар анхдагч хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна. Үүнийг яагаад манай төр засаг ойлгохгүй байна вэ. Үүнд л гол асуудал байгаа юм.
А.Даваадулам





Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив
Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...
2 цагийн дараа
Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа
Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...
2 цагийн дараа
Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...
1 цагийн дараа
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...
1 цагийн дараа
З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...
17 минутын дараа
Сэтгэгдлүүд