мэдээ
Б.Жавзан: Монголчууд амин хувиа хичээдэг болсон учраас аливаа зүйлд шунахай болчихоод байна DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 17

230

Сэтгэл зүйч Б.Жавзантай монголчуудын сувдаг, шунахай сэтгэлийн талаар цөөн хором ярилцлаа.
-Шунал гэдэг бол нүдээр харж, чихээр сонссон бүхнээ авах гэсэн хүсэл. Монголчуудын хувьд шунал олон зүйл дээр харагддаг. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ?
-Ер нь аль ч нийгэмд хүмүүс эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгөний хойноос улайрдаг зүйл байсаар ирсэн. Харин манайханд бусдыг ойлгох, хүндлэх, хайрлах ойлголт дутмаг байдаг. Монголчууд зөвхөн өөрийгөө бодож, амин хувиа хичээж, бусад хүмүүсийн юу бодох, ямар байх нь огт хамаагүй гэдэг зүйл газар авчихаад байгаа учраас аливаа зүйлд шунахай болчихоод байна. Тийм учраас өнөөгийн нийгэмд харсан, сонссон болгоноо өөрт ашигтайгаар авах гэж улайрдаг, “би” төвтэй хүмүүс бий болчихоод байна. Нөгөө талаар монголчууд суурин соёл иргэншилтэй зохицож амьдрах гэхээсээ илүү тал нутагт өөрийнхөө юмыг эзэмшээд, өөрийнхөө юмыг болгоод явчихдаг байсантай холбоотой.
-Сэтгэл судлалд энэ ойлголтыг хэрхэн тайлбарладаг вэ?
-Сэтгэл судлалд энэ нь сонирхол, хэрэгцээ гэдэг ойлголтоор илэрдэг. Хүний материаллаг хэрэгцээ хангагдсаны дараа дахиад хэрэгцээ үүсдэг. Ямар нэгэн шинэ зүйл аваад гурав хоносны дараа сонирхол нь буураад дахиад өөр зүйлд шунаад эхэлдэг. Энэ нь хүний хангагдаагүй хэрэгцээтэй холбоотой. Ер нь хүн хэчнээн элбэг хангалуун байсан ч дандаа ямар нэгэн зүйл дутагдсаар байдаг. Ямагт дутуу санагддаг гэсэн үг. Энэ нь явцдаа донтолт болдог. Бид архи, тамхины донтолт гэж ярьдаг шиг донтчихдог гэсэн үг. Ер нь шуналтай байдал болон донтолт нь үргэлж хоорондоо зэрэгцэж оршдог. Мөнгө, эд хөрөнгө, албан тушаал гээд юунд ч шунаж байсан хэт их шуналын нөлөөгөөр тухайн зүйлдээ л бүх анхаарлаа хандуулж донтдог.
Үүнээс үүдэн бие болон сэтгэцийн эрүүл мэнд муудаж эхэлдэг. Ингэснээр өөрийн шуналдаа хэт автаж, зорьсондоо хүрч чадахгүй болсон үедээ бухимдаж, давхар стрессийг мэдэрч эхэлнэ. Үүнээс гадна өөрийгөө үнэлэх үнэлэмж нь зөвхөн мөнгө санхүүтэй холбогдож эхэлдэг.
-Тэгвэл сувдаг, шунахай байдлаа яаж дарж, өөрийгөө удирдах вэ?
-Сэтгэл судлаачид донтолтын тухай, донтолтоос яаж гарах талаар зөвлөгөө өгдөг. Гэхдээ шунал гэдэг бол тухайн хүний өөрийнх нь сэтгэхүй, гэр бүлийн суурь хүмүүжил, нийгэмшил нөлөөлдөг учраас бууруулж чадахгүй. Шуналтай байдал нь ихэнхдээ биднийг бусад хүмүүсийг хуурах, зөвхөн ашиг сонирхлын зорилготойгоор хажууд нь хамт байх нөхцөлд хүргэдэг. Гэтэл энэхүү амиа хичээсэн байдал нь харилцаанд сөргөөр нөлөөлж, бусад хүмүүс танд итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Орчин үед нэр хүнд, байр суурийн төлөө шунаж, эрх мэдэлтэй байхад хэт их шунах үзэгдэл нь амьдралын утга учир, ёс суртахуунлаг байдлыг бууруулах шалтгаан болдог.
Г.Балгармаа





Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хэ...
8 цагийн дараа
СЕХ: Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т ханд...
7 цагийн дараа
Ж.Галбадрах: П.Наранбаяр сайд бид хоёрын дунд ашиг сонирхлын холбоо байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас “Сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд өмнөх болон одоогийн Боловсролын...
7 цагийн дараа
Энэ сард Увс, Өвөрхангайд 512 бөх барилдана
Монголын үндэсний бөхийн холбооноос долоодугаар сард зохион байгуулах онцлох томоохон бөхийн барилдааныг хуваарийг гаргалаа. Үндэсни...
7 цагийн дараа
Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгон өөрчилжээ
Долоодугаар сарын 3-наас нийтийн тээврийн автобусны нэг зогсоол нэмэхээр болжээ. НТБГ-аас мэдээлснээр Төв шуудангийн уулзварын нэвтр...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Enerelgui khorvoo

Зочин
Negneesee khamaaralgui. Teer bolokhgui