Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхгүйгээр бид том бүтээн байгуулалтуудаа явуулж чадахгүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 18

img

68

news-img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөв хоногийн өмнө Харбинд хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байгаа юм.

Дотоодын улс төр-бизнес дамнасан бүлэглэлүүдийн зодооноос болж он удаан жил гацсан энэ төсөл хөдөлснөөр Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх юм. Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно гэсэн үг.

20 жилийн өмнө хөдөлгөж болох л байсан энэ төслийг монголчууд бид өөрсдөө гацаасан. Бидний дотоодын зодоон улс эх орныхоо ирээдүйн хөгжлөөс ингэж хойш чангаасан. Энэ хорлолт багаар тооцоход 31 тэрбум ам.долларын үнэтэй тусч байна.

Эх орондоо ийм балаг тарьсан этгээдүүдэд уг нь намууд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаас эхлээд цаашилбал, шүүхэд шилжүүлэх хүртэл хариуцлага тооцох ёстой юм. Гэвч манайд эмс хүүхнүүд л Төрийн эсрэг гэмт хэрэг гэх том зүйл ангиар яллуулдаг. Жинхэнэ улс эх орноо тонон дээрэмдсэн, гадаадын захиалгат тоглоомоор бүхэл бүтэн хориноор тооцогдох цаг хугацааны турш Монголыг хорлон сүйтгэсэн нөхдүүд тоонон дээр хөлөө унжуулаад л сууж байдаг. Ийм хоржоонтой жишиг харамсалтай нь тогтож дээ. Тэр ажлаа олон жилийн турш сайн хийсэн нөхдүүд нь УИХ-ын гишүүн болж, албан тушаалд очиж шагнуулдаг жишиг нутагшсан нь худлаа биш.

Юутай ч олон жилийн дараа түрүүчээсээ том төслүүд хөдөлж эхэллээ. Одоо бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Гол санаа зовох зүйл ажиллах хүчний асуудал болоод байна. Энэ тухай ярихаар л мөнөөх хулхи эх орончдын доод түвшнийхэн нь үндсэн ажлаа хийж эхэлдэг.

Тэд юу ч сонсохгүй. Улаан галзуу улдан эсэргүүцэх л үүрэгтэй. Угаасаа эзэд нь тэгж дасгалжуулсан. Тэд маань бас олон нийтийн сүлжээнд дүр бүтээж, олонд танигдаж, улмаар шат ахих ёстой. Төлөвлөгөө ёсоор УИХ-ын гишүүн болох ёстой шүү дээ. Зохиосон схем нь угаасаа ийм юм.

Энэ сэдвийг түр орхиё. Одоо Монголд юу хэрэгтэй байна вэ. Ажиллах хүчин л хэрэгтэй байна. Гэтэл бий бил үү. Монгол бол хүний нөөцгүй орон. Бид гадагшаа ажиллах хүчнээ экспортолдог улс биш. Тиймээс өөрсдөө юмаа хийе, гаднаас ажилчид оруулахгүй байя гэж хэчнээн хашгираад одоохондоо бодит боломж алга байна. Үүнийгээ бид сайн мэдэх ёстой.

Өөрсдийнхөө мууг ил л ярьцгаая. Манайхан ажил хийж чаддаг уу. Яг жинхэнэ утгаараа ажиллах хүчин гэж авч үзэх боломжтой арми бий юу. Эдгээр асуултуудад захын барилгын компанийн захирал “ no “ л гэж хариулна. Жишээ татъя.

Өчигдөрхөн телевизийн нэгэн сувгаар “Заг” ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар ярьж байна. “Бид одоо ажлаа л хиймээр байна. Барилгын салбарт гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй байна шүү дээ” гэж учирлан хэлж байна. Энэ үнэн шүү дээ. Монголд барилга барих хугацаа дэндүү богинохон. Гэтэл хүн, хүч байхгүй.

Дахиад ажиллах хүчний талаар илүү углуургаар нь авч үзсэн жишээ татъя.

“Лоринет” сангийн хөтөлбөр, мэдлэгийн менежер Т.Хандсүрэн: Энэ зөвхөн залуусын асуудал биш шүү. Монголын хөдөлмөрийн зах зээлийн нийтлэг проблем. Бидний хийсэн судалгаанаас харж байхад манай хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн асуудал нийгэм, эдийн засгийн байдлаасаа болоод нэлээд онцлогтой нь харагдсан. Тухайлбал, байгаль, цаг уур,тархай бутархай суурьшил, хүн амын шилжилт нь өөрөө хөдөлмөрийн зах зээл дээр сорилт үүсгэдэг. Энэ бол тогтолцоо, системийн асуудал.

Нэгдүгээрт, манайд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол буурснаар мэргэжлийн ажиллах хүчний хомсдолд орсон. Хоёрдугаарт, хөдөлмөр эрхэлсэн ч авч буй цалин, хөлс нь амьдралын баталгаа болж чаддаггүй. Хөдөлмөр эрхэлж буй гурван залуу тутмын нэг нь дундаж түвшнээс доогуур хэрэглээтэй буюу ядуурлын түвшинд шахуу байна. Гуравдугаарт, салбар салбараараа ажиллах хүчний дутагдалд орсон. Барилгачин, гагнуурчны хомсдолд орчихсон. Гэтэл манай сургуулиуд шал өөр мэргэжлийн хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсээр л байна… хэмээн ярьж байна.

Эндээс та бүхэн хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол буурсан гэх дүгнэлтийг харж байгаа байх. Манайд энэ бол үзэгдлийн түвшинд хүрсэн. Ажил хийх хүсэлгүй, зүгээр л утсаа тэврээд хэвтэж байдаг хэлбэр рүү улсаараа гулсаж байна.

Жишээ нь, үйлчилгээний салбарт бизнес эрхэлж байгаа ажил олгогчид энэ талаар гашуун шүүмжлэлийг нээлттэй хэлдэг. Цагаар ажил хийдэг систем угаасаа манай нийгэмд тогтоогүй болохоор цаг барих тухай ойлголт байдаггүй юм байна. Асуудал эндээс эхлээд хөврөнө. Дээр нь уначихсан ёс суртахууны асуудал энэ салбарт нийтлэг зовлон нь. Тиймээс үйлчилгээний салбарт ажилчин төлөвшүүлж авна гэдэг тэдний толгойны өвчин аж. Манайх аялал жуулчлал хөгжүүлэх тухай мэргэн санаачилгууд хэчнээн дэвшүүлээд сервис нь босох яагаа ч үгүй байна. Хэрэглэгчид нь ч соёлын хувьд ялгаагүй. CU сүлжээ дэлгүүрт цагийн ажил хийхэд эхлэн суралцаад явж байгаа залуучууд маань юу юутай тулгарч буйг бид бүгд мэднэ. Хамгийн сүүлийн үеийн жишээ “Улаанбаатар” зочид буудал Мяньмар улсаас үйлчилгээний ажилчид авчээ. “Давхардсан тоогоор 1000 хүн холхиж байдаг энэ газар бүх юм нь сэтгэлд таатай, үйлчилгээний өндөр соёл ханхалж байна. Өлгүүрээс хэдэн ч удаа хувцсаа авч, өгсөн ярвайхгүй. Хувцас хунарыг нь шидлэхгүй, орсон гарсныг инээмсэглэлээр угтаж үдэж байна… Ер нь манай үйлчилгээний асуудал хүндээ л байсан юм биш үү. Нэгэнт үйлчилгээний салбарт ажиллах эелдэг зан харилцаатай, ажлаа хүндэтгэдэг монгол хүн байхгүйгээс хойш гадны улсаас ажилчид оруулж ирэх нь зөв юм байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарт эелдэг инээмсэглэл, наалинхай харилцаа хэрэгтэй байна” хэмээн…иргэн цахим сүлжээндээ бичжээ. Энэ үнэн шүү дээ.

Одоо шил даран эхлэх гэж байгаа том бүтээн байгуулалтууд дээр хэн ажиллах вэ. Бид бодит байдлаа айж ичихгүй яримаар байна.

Дотоодын барилгын төслүүд хэрхэн явж ирэв ээ. Энэ талаар барилгын компанийн захирлууд бүгд толгой сэгсрэн ярьдаг. Бүтэн долоо хоног гүйцэд ажиллах хүн ховор. Дундаас нь шантраад алга болцгоодог. Тэсээд үлдсэн нь цалингаа буунгуут архи уугаад алга болдог. Тоосго, цемент, тавьж өгдөг ажлын хувцас, нийвийгээ хүртэл зараад архи уучихдаг. Ажилладаг компаниасаа хулгай хийдэггүй ажилчин ховор. За, тэгээд гүйцэтгэлийн чанарын тухайд ярих боломжгүй. Мэргэжил эзэмшээгүй учраас гурилдана, оромдоно. Бид ТМС буюу Техник мэргэжлийн сургуулиудаа устгасныхаа горыг одоо амсаж байгаа. Энэ бол бидний туулж яваа зүйл. Үнэн дүр төрх маань. Одоо нөгөө талаас нь ажлын байрны хомсдолын талаар залуу захирлууд юу ярьж буйг сонирхуулъя.

Жишээ нь, “Nitotech” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай: Ажлын байран дээр гараад нэгээс хоёр жил болж байгаа залуусаас ажлын байран дээрээ ашиглаж буй ур чадвараа хаанаас сурч авсан бэ гэж асуухад 65 хувь нь ажлын байран дээрээс, 35 хувь нь Их, дээд сургуулиас гэж хариулсан. Энэ бол манай боловсролын салбарын алдааг харуулж байгаа юм…гэж ярьж байсан. Энэ үг дээрх алдааг баталж байгаа биз.

Жишээ нь, Завханы “Тосон” ДЦС-ын төсөл дээр ажилласан инженер Т.Идэрчулууны яриа миний анхаарлыг их татсан. Тэр бол 2020 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ДЦС станцын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд “Тавантолгой түлш” компанид уурын техникч хийж байгаад, 2024 оны тавдугаар сараас өөрийнхөө хүсэл сонирхлоор нутаг орондоо баригдаж байгаа үндэсний том бүтээн байгуулалтад оролцохоор шийдээд ажиллаж байгаа залуу инженер юм. Тэрбээр ийнхүү ярьж байна. “Боловсон хүчний асуудал зөвхөн манай эрчим хүчний салбар гэлтгүй хаа хаанаа хүнд байна. Ялангуяа орон нутагт ирж ажиллах хүн ховор байна. Ер нь боловсон хүчнийг татахад маш зовлонтой. Тийм ч учраас бид одоо ажиллаж байгаа боловсон хүчнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхээр ажилчдын орон сууц барихаар төлөвлөөд, зураг төсөл нь батлагдаад явж байна. Станц Хятадын тоноглолтой болохоор хятад тоноглол дээрээ ажилладаг хэл усыг нь мэддэг мэргэжилтэн чухал. Одоо жигдрүүлэлт дээр хятадууд явж байна, барьсан улсууд нь хятад, тэгэхээр тэр улсуудтай харьцах мэргэжлийн хятад хэлтэй хүн хэрэгтэй. Том бэрхшээл бол инженерийн хятад хэлтэй хүн ховор. ДЦС тасралтгүй үйл ажиллагаа явуулахаар боловсон хүчнээр тасралтгүй хангах шаардлага гарна. Тэрийг яг одоо бид бодохгүй бол болохгүй” гэж ярьж байна.

“Тосон” дулааны цахилгаан станц ийнхүү бэрхшээл бүхнийг туулсаар даван гарч, Төвийн эрчим хүчний нэгдсэн системд сая холбогдлоо. Дараагийн төслүүд эндээс цахилгаанаа аваад явна.

Хөөс сахруулан юм болгоныг эсэргүүцэн чарлах хулхи эх орончид энэ төслүүд дээр ирж ажиллахгүй шүү дээ. Одоо бид гаднаас ажиллах хүч авч ажилуулахаас өөр арга байхгүй. Манайхан гадны ажилчид шиг хатуу чанга хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээж авч, өндөр сахилга баттай, чанартай бүтээмжтэй ажиллаж чадахгүй. Цэрэг, хоригдол хоёрыг эс тооцвол шүү дээ. Энэ хэсгийнхнийг ч бүтээн байгуулалтад ажиллуулахад асар төвөгтэй. Ажил хийхээсээ илүү ар өврөөс татлах ам хэл нь бэрх. Гол нь тэднийг сургахад цаг хугацаа орно. Гэтэл бүтээн байгуулалтын төслүүд улирлын явцуу хугацаанд шахагдан ажилладаг.

Биднийг сумын 100 жилийн ой, элдэв овооны наадам, ангийн нийллэг хэсэн зугаацаж явах хооронд гадны гэрээт ажилчид ажлаа хийж л байдаг. Мах цусанд төрсөн хүн ч гэлээ робот шиг л ажилладаг. Тэгэхээр компаниуд ийм ажилчдыг авалгүй яах юм бэ. Одоо бол бид гадны ажиллах хүчнээр юмаа хийлгэж, заалгаж, ажлаа нугалж авахаас өөр арга байхгүй. Ухаантай, уян хатан байцгаая.

Бид энэ бүтээн байгуулалтын төслүүд дээр ажиллах хүчнээ сургаж, дадлагажуулж авах хэрэгтэй байна. Сайд Л.Энх-Амгалан хужаа тунхуугаараа дуудуулаад “Барилга, авто замын салбарт гаднаас ажиллах хүч авах шаардлага тулгараад байна” гэж дахиад л мэдэгдэж байна. Тэрээр “Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүссэн. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжих боллоо. Үүнийг дагаж 280 мянган ажлын байр бий болох тооцоо судалгаа байна” гэж шүүмжлэгчдийг сөрөн статистик хэлж байна.

Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсч байгаа аж. Энэ бол статистик. Мэдээж өндөр бүтээмжтэй байдаг уул уурхайн салбар, банк санхүүгийн салбар, мэдээлэл технологийн салбарт Төрөөс тогтоосон гадны ажиллах хүчний хязгаар хэвээр байна. Бүгдийг хамруулж огт яриагүй гэдгийг анхаарах ёстой. Гол нь ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа барилгын салбар, замын бүтээн байгуулалтын ажлууд дээр гаднаас ажиллах хүч авахаас өөр арга алга. Үүн дээр санал нэгдэх ёстой. Тэгэхгүйгээр төслүүд явахгүй. Бид энэ сэдэв дээр популист улстөрчид, сошиал шантаажчдыг алгасмаар байна.

Мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд барилга, дэд бүтцийн болон бусад олон салбарууд маань орсон бөгөөд түүнээс үүдсэн хүндрэлүүдийг улс орон маань даван туулж яваа гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Энд мэргэжилтэй ажиллах хүч …гэж тодотгож байгааг анхааралтай харах хэрэгтэй. Мэргэжилтэй ажиллах хүчнээ бид бэлтгэж эхэлж байна. Өчнөөн жилээр тасалдсан, тамирдсан бодлогын олон алдаа завхрал нэг дор шийдэгдэх боломжгүй.

Эхлээд бүгдээрээ хаан хатан заяа ярьсан, худлаа ихэмсэглэсэн, ажил хийх дургүй, найр наадамд давхилдсан, амаараа хөөс сахруулан агсарч, хэрэлдэхдээ гарамгай…нэг үгээр, нийтээрээ тэнэгэрсэн гэмээр энэ үеэ хурдан туулъя. Оногдсон ажлуудаа сайн хийцгээе. Эх оронч болж тоглодог, эх орноо хорлодог хүмүүсийг алгасъя.

Бидний ирээдүйдээ хүргэх хамгийн том тус энэ болоод байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...

img

2 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...

img

2 цагийн өмнө

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...

img

3 цагийн өмнө

БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn

БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд…  2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...

img

3 цагийн өмнө

81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Монгол угсаатнууд болох Өвөр монгол, буриад, тува, халимагуудыг Монголд шилжин суурших таатай, хөнгөлттэй нөхцөлөөр хангах бүр цаашилбал дэмжлэг үзүүлэх хэрэгтэй…

Онцлох нийтлэлүүд