Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Т.Батболд: Хамгийн гол нь хэрэглэгчдийг хохироох ёсгүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 19

img

70

news-img

Өдөр тутмын сонинд иргэд цаг үеийн асуудлаар хандах нь олон. Энэ удаад “Жи мобайлын лавлах дугаараас залгаад Засгийн газрын тогтоолоор таны дугаарын үнэ одоогийн зах зээлийн үнээс 10 дахин нэмэгдэж байгаа тул таны дугаарыг хурааж авч байна. Ойролцоо хямдхан дугаар сонгож аваарай гэж залгаад байх юм. Хэдийнээс Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог болсон юм бэ, аль эсвэл Жи мобайл 10 гаруй жил барьсан дугаарыг минь дээрэмдэж аваад, үнийг нь 10 дахин нэмж зарах гэж байгаа юм уу” гэсэн гомдол санал ирж, үүнийг зохих газруудаас нь тодруулж өгөхийг хүссэн юм. Сошиал ертөнц ч энэ сэдвээр шуугьж байна.

Тухайлбал, “Жи мобайл хэрэглэгчид” гэсэн группт нэвтэрвэл энэ талаар нэлээд зүйлийг мэдэж болно. Ганц хоёроос нь жишээ татахад “Тэгвэл би дугаараа 10 саяар заръя” гэсэн хүн байхад “Тайлбар өг гэхээр ямар нэг тодорхой тайлбар хэлэхгүй юм” гэсэн нөгөө нь ч байна. Мөн “Лавлах руу утасдаж, оператортай нь ярьсан. Салбар луу нь очиж ч лавлаж асуусан. Тэд “Тийм ээ, Засгийн газрын тогтоол гараад дугааруудыг нь татаж байгаа. Таны одоо барьж байгаа дугаарын үнэ 10 дахин нэмэгдэж байгаа, тэгээд ч дээрээс ирсэн шийдвэр болохоор таны дугаарыг хурааж байгаа юм гэсэн хариу өглөө” гэх мэтчилэнгээр бичжээ.

Үнэндээ энэ мэдээлэл хэр үндэслэлтэй болох, Засгийн газрын тогтоолоор хэрэглэгчийн дугаарыг татаж байгаа нь хууль тогтоомжид нийцэх эсэх талаар тодруулахаар эх сурвалжуудад хандлаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны 4 гол оператор байдаг. Үүн дээр сүүлд шинээр орж ирсэн ONDO нэмэгдэнэ. Тэд бүгд Харилцаа холбооны зохицуулах газраас өөрийн операторын “нэрийн хуудас” болсон дугаарын багцыг авдаг юм байна. Жишээлбэл, Мобиком гэхэд 99, Скайтель 91, Юнител 88, Жи мобайл 98, Ондо 60 гэсэн эхлэлтэй дугааруудтай байдаг. Дээр нэр дурдагдсан Жи мобайлын хувьд 1.900.000 дугаарыг хэрэглэдэг байна.

Хамгийн түрүүнд ойролцоох Жи мобайлын салбарыг зорилоо. Миний очсон салбар үйлчлүүлж буй хүнгүй, хоёр оператор охин сууж байв. Тэдэнд зорьж ирсэн учир байдлаа хэлж, мэдээлэл өгөх албаны хүнийг сураглалаа. “Үдийн цайны цаг таарсан тул Та жаахан хүлээх үү. Бид менежертэйгээ холбогдъё” хэмээн тун эелдэг хандав. Тэрхэн зуурт “Хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дугааруудыг хурааж байгаа. Шалтгааныг нь тодорхой сайн мэдэхгүй байна” гэсэн хариулт өгсөн нь сошиалд гарсан мэдээлэл үнэн болохыг батлаад өгөв.

Удаан ч хүлээлгэсэнгүй, менежертэйгээ утсаар холбогдоод миний сонирхсон зүйлд хариулт өглөө. Хариулт нь “Энэ асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газар мэднэ. Тодорхой дугааруудын суурь хураамжийг 10 хувь нэмэгдүүлсэн шийдвэр дээрээс гарсан учраас манайх тэдгээр дугаарыг эргүүлэн татаж, хэрэглэгчдэд өөрийн дугаартай ойролцоо адил төстэй дугаарыг шинээр авах санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, эргүүлэн татах дугаарт багтсан хэрэглэгчдийн одоо барьж байгаа дугаарыг дахиж ашиглахгүй гэсэн үг” гэлээ. “Нууц биш бол тэр дугаарууд нь ямар дугаар вэ” гэхэд “Жи мобайлын 9320-9349 хүртэл 9820-9879 хүртэлх дугаарыг дахиж ашиглахгүйгээр эргүүлэн татаж байгаа юм” гэв.

Үүний дараа мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболдтой холбогдож, асуудлыг тодруулсан юм. Тэрбээр “Үүрэн телефоны Жи Мобайл компаниас манайд хандаж, 900 мянган дугаарыг буцаая гэсэн саналыг ирүүлсэн. Бид хариуд нь “Дугаар буцааж болно. Гэхдээ хэрэглэгчдийг хохироож болохгүй. Харилцан үйл ажиллагаа явуулах журмын 7-гийн 9-д заасны дагуу хэрэглэгчдэдээ танайх албан ёсоор мэдэгдэх ёстой. Ингэж мэдэгдээд хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдээд төлөвлөгөөгөө танилцуулаарай гэсэн. Одоо болтол хариу ирээгүй л байна. Үнийн дүнд өөрчлөлт орсон зүйл байхгүй. 2012 оны төлбөрийн тогтоолоор явж байгаа. Жи мобайлын дугаар буцаах асуудлаар Засгийн газраас гаргасан ямар нэг тогтоол байхгүй. Хууль зүйн үндэслэлээрээ ийм тогтоол гаргах боломжгүй.

Есөн зуун мянган дугаар буцаах асуудал бол Жи мобайл компаниас манайд хандаж гаргасан санал хүсэлт шүү дээ. Тухайн үүрэн телефоны оператор өөрсдийн хэрэглэгчдэдээ юу гэж тайлбарлаж байгааг мэдэхгүй. Гол нь үүнээс болж хэрэглэгчид хохирч болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Н.САРАНЧИМЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...

img

4 цагийн өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn

Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...

img

4 цагийн өмнө

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...

img

5 цагийн өмнө

БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn

БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд…  2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...

img

5 цагийн өмнө

81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд